
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан нэлээд маргаантай үргэлжилсэн. Хуралдааны үеэр гишүүд ЭМШУИС-ийн дэргэд эмнэлэг байгуулах тухай Эрүүл мэндийн тухай хуульд тусгах асуудлыг эсэргүүцэж гишүүдийн дунд зарчмын зөрүү бий болсон. Уг асуудлыг дэмжихгүй хэмээн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол С.Бямбацогт, Д.Арвин нар байнгын хорооны хурлыг орхиж гарсан. Хэдийгээр гишүүд дэмжихгүй хэмээн мэдэгдэж хурал орхиж гасан ч УИХ-ын гишүүн Д.Батбаяр, З.Алтай нарын гишүүд ирж хурлын ирц гүйцсэн. Гэвч зарчмын зөрүүтэй асуудлаар ямар нэг шийдвэр гаргаж чадаагүй. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга зарчмын зөрүүтэй асуудлыг хэрхэн шийдэх талаар өрөөндөө хуралдаж байна.
Б.Алтансүх