ЭМН-ийн дарга С.Тунгалагийн хэрэг юу болов?

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

ЭМН-ийн дарга С.Тунгалагийн хэрэг юу болов?

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагийг өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, эрүүл мэндийн даатгалаас 200 гаруй сая төгрөг завшсан хэрэгт буруутган өнгөрсөн 2011 оны нэгдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт  шалгаж эхэлсэн. Н.Тунгалаг нь огт байхгүй хүний нэр дээр ор хоногийн зардал, эмчилгээ, эм гэх мэт зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байгаа.

 Түүний хэргийг хэзээ шийдвэрлэх тухай Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсайгаас тодруулахад “Энэ хэргийг сар гаруйн өмнө Улсын мөрдөн байцаах газраас мөрдөн байцааж дуусаад хянуулахаар манайд ирүүлсэн. Бид хэргийг хянаад нэмж тодруулах зүйл байна гээд мөрдөн байцаалтад буцаагаад байна. Нэлээд олон өвчтөний түүх судлаж, олон хүнийг гэрчээр байлцуулах, хохирогчдыг бүрэн тогтоох хэрэгтэй тул хэргийг шийдвэрлэх хугаца ийнхүү удааширч байгаа юм” гэв.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж