
Авлигатай тэмцэх олон улсын өдрийг тохилдуулан өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Батцогт, Ш.Түвдэндорж нар Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын удирдлага, ажилчидтай уулзан, санал бодлоо хуваалцлаа. АТГ нь байгуулагдаад зургаан жил өнгөрч байгаа ч өнгөрсөн жилүүдэд авлига, хээл хахуультай өндөр төвшинд тэмцэж байгааг УИХ-ын дарга З.Энхболд онцлоод “Орон нутгийн төсөв энэ жил 2.3 дахин нэмэгдсэн тул шинээр томилогдсон Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд ашиг сонирхлын хууль, хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн гаргах тухай ойлголт өгч, сайтар таниулах хэрэгтэй байна” гэсэн юм.
Д.ЖАРГАЛ