Бяцхан охин амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Бяцхан охин амиа хорложээ

Сүүлийн үед иргэд гэр бүлийн хүчирхийлэл, дотны хүмүүсийн хоорондох тааламжгүй харилцаанаас шалтгаалан амиа хорлох явдал ихэсч байгааг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд амиа хорлосон гурван ч хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд 44 настай Д, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд оршин суух 42 настай эрэгтэй Д нар учир битүүлгээр амиа егүүтгэсэн байна. Сонгинохайрхан дүүргийн XVII хорооны 32 дугаар байрны есөн давхраас 25 настай эмэгтэй Х унаж нас барсан байна.

Мөн Чингэлтэй дүүргийн VII хороонд 14 настай охин өөрийгөө боомилж амиа хорлосон байдалтайгаар амиа алдсан байжээ. Дээрхи хэргүүдийг дүүргүүдийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж