
Ноолуурын ханш өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад эрс өсч өнгөрсөн долоо хоногт нэг килограмм нь 75 мянгад хүрсэн. Харин сүүлийн өдрүүдэд ноолуурын ханш 2-3 мянгаар унаж эхлээд байгаа нь энэ бууралт цаашид ч үргэлжилнэ гэж ноолуурын ченжүүд ярьж буй. Учир нь хавар эртийн ноолуур хялгас багатай байдаг бөгөөд ийм ноолуур чанартайд тооцогддог гэнэ. Харин оройтох тусам ноолуур хялгас ихтэй байдаг учраас цаашид ноолуурын ханш унах төлөвтэй байна.
Ж.ГЭГЭЭ