
Ээлжнээс буугаад автобусны бүхээгээ шалгаж явтал 51 настай жолооч эр нэгэн уутыг олж харав. “Эхлээд би хэн нэгэн хоол хүнс юм уу эм бэлдмэлээ орхиод бууж гэж бодсон” хэмээн жолооч өгүүлжээ. Уутыг задлаад тэрбээр мөнгө харсан тул удирдлагадаа хандав. Төдөлгүй мөнгөний эзэн эмэгтэй олдсон бөгөөд түүнд хадгаламжийг нь бүрэн бүтэн буцааж өгчээ. Энэ хэрэг явдал өнгөрсөн сард гарсан боловч дөнгөж сая олны сонорт хүрч байгаа аж. Тээврийн компани үнэнч шударга загнасан жолоочоороо бахархаж байгаагаа онцлов.
Эх сурвалж www.wikimon.mn

