Хүүгээ зодсон хойд эцгийг гадуур байцааж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Хүүгээ зодсон хойд эцгийг гадуур байцааж байна

Долоон настай хүүгээ “300 төгрөг хулгайллаа” хэмээн зодож тамласан н.Төртогтох гэгчийг СХД-ийн цагдаагийн хэлтэс гадуур байцааж байгаа гэнэ. Хүүгээ сэхээнд ортол зодсон эцгийг “Хорьж байцаах шаардлагагүй” гэсэн шийдвэрийг тус дүүргийн орлогч прокурор н.Баямбацэма гаргасан байна.

Галаар түлж, тэлээгээр ороолгож, хүүхдээ сэхээнд ортол зодсон хойд эцэг болон хүүгийн ээж хоёрыг дахин түүнд халдахгүй гэх баталгаа байгаа эсэхэд энэ мэдээллийг уншсан олон хүн эргэлзэж буй. Харин яагаад тэднийг хорих шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан талаар СХД-ын орлогч прокурор н.Бямбацэмагаас тодруулах гэсэн боловч “Би хуралтай байна” гэдэг шалтгаанаар хариулт өгөхөөс татгалзав.

Ж.ИРМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж