
Монголын дартсын холбоо, АПУ ХХК-тай хамтран зохион байгуулдаг дартс сонирхогчдын “Borgio Cup” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болох гэж байна. Тэмцээн сонирхогчдын дүрмээр үргэлжлэх бөгөөд дартсын спортыг сонирхогч найз нөхөд, оюутан залуус, байгууллага, хамт олноороо баг бүрдүүлэн оролцож болох юм. Нэг баг таван хүний бүрэлдэхүүнтэй байх ажээ. Одоогоор 16 баг тус тэмцээнд оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгөөд байна.
“Borgio Cup-2011” тэмцээн энэ сарын 9-нд 10.00 цагаас California Ballroom-д эхэлнэ.
С.Цэлмэг