Хөгжмийн ертөнцийн нэртэй хамтрагчид, хуримаа хийгээд арван жилийн нүүрийг үзэж буй дуучин Гвен Стефани болон дуучин, гитарчин Английн нэрт рок хамтлаг “Bush”-ийн гишүүн Гэвин Россдэйл нар 17 жилийн дараа хамтдаа нэг тайзан дээр гарч фэнүүддээ бэлэг барьжээ. Тэд өнгөрсөн бямба гаригт Калифорнид болсон энэ оны “Almost Acoustic Christmas” тоглолтод ийнхүү хамтдаа оролцсон байна.
Хосууд хамгийн сүүлд 1995 онд “Bush”-ийн дэлхийгээр хийсэн аялан тоглолтын үеэр хамтдаа тоглож байжээ. Гвен, Гэвин нар хуримынхаа арван жилийг ойг саяхан тэмдэглэсэн бөгөөд хосууд өнгөрсөн бямба гаригт болсон тоглолтын үеэр “Glycerine” хит дуугаа дуулж шүтэн бишрэгчиддээ бэлэг барьсан нь энэ аж.
Тэд мөн энэхүү тоглолтод хамтдаа оролцохоос өмнө “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хуримаа хийгээд арван жилийн нүүрийг үзэж байгаа ч дөнгөж танилцсан хосууд шиг бидний харилцаа гал халуун, амьдрал маань аз жаргалтай байгаа. Хөгжим бол бидний амьдрал, юунаас ч үнэтэй эрхэм зүйл” хэмээн ярьжээ.
Э.АНХТУЯА