
Өнгөрөгч өдрүүдэд ХДХВ-ийн тохиолдол дахин хоёроор нэмэгджээ. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 22-ны өдөр сайн дураараа шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илэрч онош нь батлагдсан байна. Энэ үйлчлүүлэгч нь 20-24 настай, эрэгтэй хүн бөгөөд эмнэлгийн хяналтад авчээ. Нөгөө нэг тохиолдол нь арваннэгдүгээр сарын 28-нд 19 настай эрэгтэйгээс илэрсэн бөгөөд шинжилгээгээр мөн баталгаажсан байна. Одоогоор түүний биеийн байдал нь сайн, эмчийн хяналтад байна. Ийнхүү Монгол Улсад бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын тоо 123 болж өслөө.
Б.СҮХ