“Европын олимп” 2015 онд болно

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

“Европын олимп” 2015 онд болно

Европын орнууд 2015 онд тивийн хэмжээнд анхны “олимп” зохион байгуулахаар санал нэгджээ. Ром хотноо бямба гаригт чуулсан Европын олимпийн хорооны ерөнхий ассамблейн 41 дэх удаагийн хурлаар 49 гишүүн орон дээрх саналыг дэмжин, баталсан байна. Ингээд Европ тивийн анхны “олимпийн наадам”-ыг гурван жилийн дараа Азербайжаны нийслэл Баку хотод зохион байгуулахаар тогтсон бөгөөд эхний удаад спортын 15 төрлийг хөтөлбөрт оруулжээ. Товыг эцсийн байдлаар зарлаагүй бөгөөд 2015 оны хавар, эсвэл зуны эхэнд сард зохион байгуулах тухай Европын олимпийн хороо цахим хуудсандаа мэдээлсэн байна.

Гэхдээ Европын “олимп” хэд хэдэн гол, томоохон тэмцээнүүдтэй давхцаж буй. Тухайлбал, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/ 2015 оны наймдугаар сард Бээжин хотноо ДАШТ-ийг зохион байгуулах бол тухайн жилийн долдугаар сард ОХУ-д усан спортын дэлхийн аварга болох юм. Түүнчлэн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн наадмын өмнөх жил болох гэж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж