
Бямба гаригт болсон Засгийн газрын хуралдаанаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Чойжамцыг чөлөөлж, Загдсүрэнгийн Болдбаатарыг БХЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Мөн ИНЕГ-ын даргын үүрэгт ажлаас С.Батмөнхийг чөлөөлж, Сэнгээгийн Буяндалайг томиллоо гэж
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.