
Өвлийн тэсгим хүйтэн үргэлжилж буй энэ өдрүүдэд нийслэлийн гэр хорооллын дэд станцуудын ачааллыг бууруулах шаардлага гарч буй. Тиймээс шаардлагатай трансформатор, бүрээстэй утас худалдан авахад зориулж 555 сая төгрөгийг Засгийн Газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Ийнхүү өвөлжилтийн бэлтгэлд зориулж шинээр трансформатор байгуулах, шугам сүлжээг сайжруулах арга хэмжээг авахаар болсон байна.
У.БОЛОР