
Хэрвээ Засгийн газар эл асуудлыг баталж, тогтоол гаргавал, Монгол Улсын иргэн бүр хоёр төрлийн хувьцаа эзэмших эрхтэй болох юм. Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” компаниас монгол хүн бүр 536 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болсон бол хоёр дахь нь “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн давуу эрхийн хувьцаанаас тус бүр нэг ширхгийг эзэмшинэ. Давуу эрхийн хувьцаанаас Монгол Улсын иргэн бүр жил бүр ногдол ашиг хүртэнэ. Мөн энэхүү давуу эрхийн хувьцаанаас 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш мэндэлсэн шинэ иргэддээ эзэмшүүлэхээр төсөлд заасан юм байна. Учир нь “Эрдэнэс тавантолгой” компанийн энгийн хувьцааг 2011 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө мэндэлсэн Монгол Улсын иргэн бүр эзэмших эрхтэй байхаар Засгийн газрын тогтоол батлагдсан. Тэгвэл шинээр мэндлэх иргэдийн хувьд давуу эрхийн хувьцаа эзэмшинэ хэмээн ойлгож болох аж. Давуу эрхийн хувьцааг Монгол Улсын нийт иргэддээ эзэмшүүлэхтэй холбоотойгоор 3 сая ширхэг давуу эрхийн хувьцаа гаргах гэнэ. Монгол Улсын нийт хүн ам 2.8 сая орчим гэж тооцон, үлдэж байгаа 200 мянган хувьцаа нь шинээр мэндлэх үрсэд хуваарилагдана гэж тооцоолжээ. Жилдээ улсын хэмжээнд 50-60 мянга орчим шинэ иргэн мэндэлдэг тул дээрх 3 сая хувьцаа ойрын дөрвөөс таван жилд хүрэлцэнэ хэмээн үзсэн юм байна.
ухаан 2011-04-06 202.179.20.139
баярлаж байна баярлалаа
Зочин 2011-04-06 49.0.133.240
ashigtai ued n ashig avch bga um chin aldagaltai ued n uureltseh n zuv shdeiimerhuu nuhduud huurhii zarim humuusiin tolgoig ih ugaana shunuguu 536 huvitsaga iimerhuu umnuudad tarhia ugaalgaj aldvaa ard tumeen
Зочин 2011-04-06 49.156.1.2
Huvitsaa gej yu ve engiin huvtsaa davuu erhiin huvitsaag yalgaj oilgodog hun olon bgaa yumuu
smile 2011-04-06 124.158.108.132
her ur duntei yum boldoo medehgyu
Elec 2011-04-06 202.180.219.22
ELECTRON BARAANII LOMBARD AJILLAJ BAINAUTAS 91006695
Зочин 2011-04-06 202.131.235.74
Давуу эрхийн хувьцаа ч нэг их сонирхох зүйл биш байхаа Энэ хувьцааг хүн насан туршдаа эзэмших бөгөөд худалдах эрхгүй мөн алдагдалтай ажилласан үед алдагдлыг хамт үүрэлцэх үүрэгтэй байдаг тул тун болгоомжтой хандах хэрэгтэй дээ