Дэлхийн хүн амын 86 хувь нь гар утас хэрэглэдэг

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн хүн амын 86 хувь нь гар утас хэрэглэдэг

Дэлхий дээр зургаан тэрбум хүн гар утас хэрэглэдэг гэсэн мэдээллийг Олон улсын үүрэн холбооны эвслээс мэдэгджээ. Энэ нь дэлхийн хүн амын 86 хувь нь гар утас хэрэглэдэг гэсэн үг юм. Хөгжиж буй орнуудад мобайл салбарын хөгжил хурдацтай байгаа гэнэ. Тодруулбал, хөгжиж буй орнуудад 2010 оноос хойш гар утас хэрэглэгчдийн тооны өсөлт хоёр оронтой тоогоор тэмдэглэгдэх болжээ. Манай өмнөд хөрш Хятадад гар утас хэрэглэгчдийн тоо нэг тэрбумаас давсан байна.

Харин интернэт хэрэглэгчдийн тоо дэлхийн хэмжээнд 2,3 тэрбумд хүрсэн байна. Тэдний 70 хувь нь хөгжиж буй орнуудад амьдарч буй гэнэ.

Үүрэн телефоны зах зээлд ашгийн хэмжээгээр өнгөрсөн жилд АНУ, Япон болон Хятад тэргүүлжээ. Америкийн оператор компаниудын эргэлтийн хөрөнгө 200 тэрбум ам.доллар бол Японых 160, Хятадынх 145 тэрбумд эргэлдэж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж