Ганад сонгууль үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

Ганад сонгууль үргэлжилж байна

Гана улс даяар Ерөнхийлөгчийн болон Парламентын сонгууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонгуулийн санал хураалтын явцад гарсан техникийн зарим нэг саатлын улмаас зарим хэсгийн хороодод сонгогчдын урт дараалал үүсч, санал хураалтын явц удаашралтай байгаа гэнэ. Ганын Засгийн газраас өнгөрсөн баасан гаригт буюу сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр зарим хотуудад санал хураалтад хурууны хээгээр таних шинэ технологи ашиглахгүй гэдгийг зарласан нь дээрх байдалд нөлөөлж буй бололтой.

Албаны хүмүүсийн мэдээлснээр сонгуулийн явцад ямар нэг зөрчил илрээгүй ч сонгуулийн явц удаашралтай байгааг онцолжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Ганын улс төрийн томоохон хүчнүүд оролцож байгаа ч гол өрсөлдөөн Үндэсний Ардчилсан намаас нэр дэвшигч Жон Драмани Махама болон сөрөг хүчний удирдагч Нана Акуфо-Аддо нарын дунд өрнөж байгаа юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж