Кейтийн талаар ам нээсэн сувилагч амиа егүүтгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

Кейтийн талаар ам нээсэн сувилагч амиа егүүтгэжээ

Лондон хотын VII Эдуард хааны нэрэмжит нэгдсэн эмнэлгийн ажилтан Жасинта Салданья гэртээ учир битүүлгээр нас барсан байсныг олжээ. Энэ эмгэнэлт явдал Австралийн сэтгүүлчдийн даажигналын дараа гарав. Талийгаач бүсгүй энэ хэрэгт шууд хамааралтай байсан юм. Салданья бүсгүй өөрсдийгөө Хатан хаан болон Уэльсийн ханхүү хэмээн танилцуулсан сэтгүүлчдэд итгээд Кэмбрижийн гүнгийн ахайтан Кэйт Мидлтоны эрүүл мэндийн байдлын талаар ярьж өгсөн аж. Гүнж жирэмсний хордлогод орсон тул дээрх эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Сувилагч бүсгүй гэртээ ухаангүй хэвтэж байна гэсэн мэдээлэл аваад цагдаа болон эмч нар Жасинта Салданьягийн гэрт баасан гарагийн өглөө очжээ. Түүнийг амь оруулж чадсангүй. Цагдаа нарын өгч байгаа мэдээллээр бол түүний үхэлд гадны нөлөө байхгүй гэнэ. Бүсгүй амиа хорлосон бололтой. Талийгаач бүсгүй дээрх эмнэлэгт дөрвөн жил ажилласан бөгөөд өвчтөний талаарх нууц мэдээллийг хамаагүй хүмүүст ярьж хариуцлага алдсан тул өөрийгөө хороосон байж магадгүйг хамт ажиллагсад нь өгүүлжээ.

Эх сурвалж: www.wikimon.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж