Анжелина Жоли зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли зодог тайлна

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэгддэг жүжигчин Анжелина Жоли хүүхдүүдээ шилжилтийн насанд хүрэхэд жүжигчний замналаа өндөрлүүлж, гэр бүлдээ илүү их цаг зарцуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ нь магадгүй ирэх жил ч байж болох гэнэ. Тэр үед Анжелина Жоли, Брэд Питт нарын том хүү Мэддокс 13 нас хүрэх юм.

Анжелина Жоли “Би маргааш ч хамаагүй жүжигчний ажлаасаа зодог тайлж, гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байхыг хүсч байна. Би хүүхдүүдээ шилжилтийн насанд хүрэхэд тэдэнд хамгийн их анхаарал хандуулж, зөвлөж туслах хэрэгтэй гэж боддог. Тиймээс тэднийгээ харж асрахын тулд жүжигчний ажлаа орхино” гэжээ. Гэхдээ цаашид найруулагч, продюсерээр ажиллаж, үргэлжлүүлэн кино урлагт хүчин зүтгэх хүсэлтэй гэнэ. Тэрбээр хамгийн сүүлд "Maleficent” кинонд охин Вивинтэйгээ хамт тоглосон билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж