Сэндигийн хохирлыг барагдуулахад 60 тэрбум хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

Сэндигийн хохирлыг барагдуулахад 60 тэрбум хэрэгтэй гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ Сэнди хар салхины хохирлыг бүрэн барагдуулахад 60 тэрбум ам.доллар хэрэгтэй хэмээн дурджээ. Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр дэгдсэн хар салхи АНУ-ын Нью-Йорк болон Нью-Жерси мужийг ниргэсэн билээ. Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Барак Обамагийн дээрх мэдэгдлээс өмнө гамшигт өртсөн бүс нутагт 80 тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байгааг албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Цагаан ордны төсвийн хяналтын мэргэжилтнүүдийн мэдээлснээр 2005 онд Катерина хар салхины улмаас их хэмжээний хор хохирол учирч байсан бол Сэнди хар салхинд өртөж, 120 хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэргүй болоод байгаа юм. Иймд энэ сарын 12-нд мөн Америкийн урлаг, соёлын одод дахин хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж