
Удаан хүлээлээ дээ, энэ тоглолтыг. Олон залуус энэ үгийг хэлж байгаа биз. Учир нь “Гурван охин” хамтлагийнхан уран бүтээлээ туурвиж, сонсогч, фэнүүддээ хүргээд хэдийнэ долоон жилийн нүүрийг үзсэн байна. Тэд энэ долоон жилийн хугацаанд нэг ч удаа бие даасан тоглолтоо хийж байгаагүй юм. Харин энэ жил, энэ сард тэд тоглолтоо хийхээр шийджээ. Тэдний тоглолт энэ сарын 23, 24-нд болох юм. Анхны тоглолт учир тэд мэргэжлийн өндөр түвшинд, шинэлэг шоу тоглолтыг үзүүлэхээр бэлтгэж байгаа юм. “Гурван охин” хамтлаг энэ долоон жилийн хугацаан юу бүтээж, ямар уран бүтээл хийснээ тайлагнаж, хэрхэн боловсорч ирснээ харуулах гэнэ лээ. Тэдний тоглолтод ОХУ-аас мэргэжлийн бүжигчид урилгаар оролцох аж. мөн эх орондоо ойр ойрхон ирж чаддаггүй Б.Амархүү “Гурван охин”-ы тоглолтод оролцохоор ирэх аж.
М.Урин