Ц.Нацагдорж агсны 60 насны ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Ц.Нацагдорж агсны 60 насны ойг тэмдэглэнэ

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны 60 насны ойг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өргөн хүрээнд тэмдэглэх гэнэ. Тэд энэ сарын 14-нд хөгжмийн зохиолчийн бүтээлээр гала тоглолт хийх гэж байна. Мөн энэ сарын 16, 23-нд “Тунгалаг тамир” мюзиклыг тайзнаа тавих юм. Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын зууны шилдэг “Тунгалаг тамир” романыг анх төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсан мюзикл болгох ажлыг эхлүүлж байжээ. Харин одоо түүний энэ үйл хэргийг үргэлжлүүлэн найруулагч Д.Ганхуягын найруулгаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Тунгалаг тамир” мюзиклыг тайзнаа амилуулах гэж байгаа юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж