Суданд 165 хүн чичрэг өвчнөөр амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Суданд 165 хүн чичрэг өвчнөөр амиа алджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр Суданы Дарфур мужийн нийт 732 өвчлөгсдийн 165 нь чичрэг өвчнөөр амиа алдсан тухай өчигдөр мэдээлжээ. Суданд олон тооны хүнийг ийнхүү амиа алдахад хүргэсэн чичрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд иргэдийг хамруулах ажлыг сүүлийн үед тус улсын Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж байгаа юм байна.

Суданы Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар чичрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд өнгөрсөн арванэгдүгээр сараас эхлэн 2.2 сая иргэнийг хамруулсан бөгөөд энэ сард л гэхэд 1.2 сая хүнд хийхээр төлөвлөсөн байна. Чичрэг өвчнөөр ийнхүү нас баралт ихсэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Суданд вакцинд хамрагдах  иргэдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг энэ үеэр онцолжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж