“Apple” хөрөнгөө алдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

“Apple” хөрөнгөө алдаж байна

Таблетийн зах зээлээ алдана гэсэн дүгнэлтийн улмаас “Apple” компанийн хувьцаа лхагва гаригт 6,4 хувиар уналаа.

“Apple”
компанийн хувьцаа Нью-Йоркийн бирж дээр 6,4 хувиар унаж, хөрөнгө нь 35
тэрбум доллараар багасчээ. Лхагва гарийн энэ нэг өдрийн  энэхүү уналт нь
“Apple”-ийн хувьд сүүлийн дөрвөн жил гараагүй доргилт болж байна.
Таблетийн зах зээл дээр тус компани өрсөлдөгчдөдөө дийлдэж эхэллээ гэсэн
мэдээ хөрөнгө оруулагчдыг айлгажээ. Компани шинэ бүтээгдэхүүн зах зээлд
гаргаж байгаа ч энэ нь хувьцаа эзэмшигчдийг тайвшруулсангүй.

Энэхүү
уналтад өрөнгө оруулагчид болон шинжээчид “Энэ жилд таблетийн зах зээл
дээр “Apple”-ийн хувьцаа  нь 2011 оны 56, хувиас 53,8 хувь хүртэл унана”
гэж дүгнэсэн IDC компанийн мэргэжилтнүүдийг буруутгаж байна. Корпораци
энэ жилд  iPad mini  зэрэг хоёр шинэ таблет гаргаж байгаа ч тийм байдалд
хүрнэ гэсэн тэдний дүгнэлт хөрөнгө оруулагчдийн толгойг эргүүлж чаджээ.
Харин Android дээр суурилсан таблетийн зах зээлд эзлэх хувь нь 2011 оны
39,8 хувиас 42 хувь хүртэл өсч магадгүй байгаа. 2012 оны хугацаанд
122,3 сая таблет худалдагдах ажээ.

Харин 2016 он гэхэд iPad
төхөөрөмжийн хувь 49,7 хувь хүртэл  багасах авч зах зээлийн эзлэхүүн нь
282,7 сая хүртэл өснө гэж шинэжээчид дүгнэсэн байна.

АНУ-ын зах
зээлийн энэ уналтын нэг шалтгаан нь 2013 оны нэгдүгээр сарын сүүлчээр
зарлага хэмнэх компанийн төлөвлөгөө болон татвар нэмэгдэж болзошгүй
байгаагаас үүдэж байж болох юм.

Зах зээлд ихээхэн хүлээлт
үүсгээд байсан iPhone 5 шинэ смартфон гарч ирсэн есдүгээр сараас хойш
технологийн энэ корпорацийн хувьцааны үнэ уруудаж эхэлсэн. Шинэ
төхөөрөмж гарахын өмнө есдүгээр сарын 19-нд нэг хувьцаа нь 705 доллараар
үнэлэгдэн “Apple” дэлхийн хамгийн үнэтэй компани болж байсан юм. Тэр
цагаас хойш хувьцааны үнэ нь 24 хувиар унаад байна. Шинэ iPhone 5 гарсны
дараа шинжээчид компани олны гайхал төрүүлэхээ больж байна мөн Google,
Samsung, Microsoft нартай өрсөлдөх чадвар нь сульдаж байна гэх болсон.

“Apple”-ийн
хувьцаа унаж байгаа нь гайхмаар үзэгдэл бөгөөд компанийн ашиг орлого нь
хангалттайгаар тогтвортой өсч байгаа. Мөн таблетууд нь шинэ төхөөрөмж
гаргахгүй байсан ч хэдэн жилдээ алдартай хэвээр байх юм.

Одоо
“Apple”-д өмнөх алдар нэрээ сэргээх шинэлэг бүтээгдэхүүн хэрэгтэй болж
байна. Хамгийн сүүлд “Apple” iPad mini  хэмээх iPad-ыг багасгасан
хувилбар байгаа. Корпорацийн гүйцэтгэх захирал Тим Кук компанийн
үндэслэгч Стивен Жобс нас  барсан ч гэсэн компани өмнөхийн адил байгаа
гэдгийг харуултал ийм тогтворгүй байдал үргэлжилж магадгүй гэж
мэргэжилтнүүд хэлж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж