
Энэ өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын алт, нүүрс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 13.2-55.7 хувь өссөн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, нүүрс олборлолт 55.7 хувь өссөн байхад газрын тос, шатдаг хий олборлолт 20.5 хувиар, бусад ашигт малтмалын олборлолт нэг хувиар буурсан байна. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт төмрийн үйлдвэрлэл 46.3 хувиар, кокс шингэн болон цацраг идэвхт түлш, түлш үйлдвэрлэл 22.6 хувиар буурчээ.
Ж.ГЭГЭЭ