Н.Энхбаярын шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын шүүх хурал үргэлжилж байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын таван шүүгч шүүх хуралдааныг орхин гарсан талаар мэдээлсэн. Тэд

  • Дөрвөн шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй тул өөрчлөх, шүүх хуралд улсын яллагчаас төлөөлөл оролцуулах
  • Шүүгч С.Нарангэрэл гадаадад байгаа тул шүүх хурлыг хойшлуулах 
  • Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн тавьсан хүсэлтийг хүлээн авахгүй байгаа учраас үйлчлүүлэгчтэйгээ уулзах гэсэн хүсэлт тавьсан боловч шүүх бүрэлдэхүүн зөвшөөрөөгүй. Тиймээс уг хэрэгт ажиллаж буй таван өмгөөлөгч шүүх хуралдааныг орхин гарсан. Улсын дээд шүүхэд хэргийг өмнөх шатны шүүхүүд шийдвэрлэхдээ хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэсэн эсэхийг хянадаг, өмнөх шатны шүүхүүд шиг мэтгэлцээн явуулдаггүй учраас өмгөөлөгч заавал байлцуулах шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааны үргэлжлүүлж байна.

Харин хуралдааныг орхин гарсан өмгөөлөгчдөд Захиргааны хариуцлагын хуулийн дагуу шийтгэл оноох заалт байдаг юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж