
Саяхан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт хоёрыг халз мэтгэлцээний рингэнд тулалдуулсан Оюутолгойн гэрээ, Рио Тинтогийн үнэн нүүр царай, бодит үнэнийг мэдэхийг хүсвэл “Гранд” энэ тухай тун ч сонирхолтой өнцгөөс нь бичсэн байна. Цаашилбал “Хайрын романс хаа хүртэл үргэлжлэх бол?” хэмээх нийтлэлдээ дээдсийн хүрээлэл гэгддэг их хурлын гишүүд, хөрөнгөтөн бизнесмэнүүдийн хайр дурлалын хэлхээ холбоо, одоо хэрхэн хаана өрнөж буйг сонирхолтойгоор нийтлүүлсэн нь таны сонирхлыг татах нь дамжиггүй. Тус сэтгүүлийн байнгын уншигчдын тэсэн ядан хүлээдэг ярилцлагын хойморт энэ удаад УДЭТ-ын найруулагч, алдарт Гамлетаар 11-р сард үзэгчдэд бэлэг барьсан Н.Наранбаатар уригдаж сонирхолтой, амттай яриа өрнүүлжээ. Энэ мэт шинэ жилээр ямар даашинз моод тодорхойлох хийгээд өнгөрсөн онд хэн хамгийн сайхан мөн хамгийн муухай хувцасласан талаар сонирхохыг хүсвэл энэ талаар “Гранд” мөн онцолжээ. Сард нэг удаа 76 нүүртэйгээр таны гар дээр очдог “Гранд” сэтгүүлийн 28 дахь дугаарыг та бүх супермаркетууд, ном сэтгүүл худалдааны цэгүүдээс худалдан авч унших боломжтой. Мөн нэмж дуулгахад тус сэтгүүлийн 2013 оны 1-р улирлын захиалга орон даяар бүх шуудангийн салбаруудаар явагдаж эхэлсэн тул та яаравчлан захиалж, “Гранд”-ын дугаар бүрийг алгасалгүй хав халуунаар нь уншиж байгаарай. Монгол шуудан, Скай пост, Улаанбаатар шуудан, Түгээмэл шуурхай шуудан зэрэг бүх шуудангийн салбарт та 12-р сарын дотор багтаж захиалгаа өгөөрэй.