Их цэвэрлэгээний өдөр худалдааны төвүүдийг ажиллуулахгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Их цэвэрлэгээний өдөр худалдааны төвүүдийг ажиллуулахгүй

Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 21-25-нд хийхээр тогтсон билээ. Их цэвэрлэгээнд төрийн байгууллагуудаас эхлээд хувийн хэвшлийн бүхий л аж ахуйн нэгжүүдийг хамруулах агаад энэхүү ажилд идэвхигүй оролцвол хариуцлага тооцох гэнэ. Нийслэлийн иргэдийн ая тухтай амарч, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Улаанбаатар хотын ерөнхий менежер ийм удирдамжийг баталжээ.

Цэвэрлэгээний үеэр Улаанбаатар хотын ногоон байгууламжууд, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц, гэр хороолын дунд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж зайлуулах гэсэн чиглэлээр ажиллах бөгөөд томоохон худалдааны төвүүдийг түр хааж, цэвэрлэгээнд хамруулах ажээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж