телевизийн салбар тодорхой стандарттай, нэгдсэн бодлоготой байж,
боловсон хүчнийг бэлтгэхдээ зөвхөн оюутны ширээнд сургалт явуулах бус
мэргэшүүлж, байнга чанаржуулж байх шаардлагын учир “Радио Телевизийн
Академи” төрийн бус байгууллага байгуулагдсанаас хойш 3 жил болжээ. Тус
академид радио телевизүүд нэгдээд зогсохгүй Монголын Сэтгүүлчдийн Эвлэл,
Мэдээллийн Сайтуудын Ассосиаци болон монголын хэвлэл мэдээллийн бусад
байгууллага, Хэвлэлийн хүрээлэн, сэтгүүлзүйн чиглэлээр боловсон хүчин
бэлтгэж байгаа их дээд сургуулиуд нэгдсэн. Академи олон төсөлт
хөтөлбөрүүд, сургалт семинар гэх мэт олон ажлуудынхаа үргэлжлэл болгож
хэвлэл мэдээллийн шилдгүүдээ тодруулдаг арга хэмжээгээ уламжлал болгон
энэ жил гурав дахь удаагаа “Болор үзэг” хүндэтгэлийн цэнгүүн-2012”
нэрийн дор зохион явуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Ингээд
тус арга хэмжээний талаар тодруулахаар “Болор үзэг” арга хэмжээний
ажлын хэсгийн дарга, РТА-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваабаяртай уулзлаа.
-“Болор үзэг” ёслолын арга хэмжээ энэ жил зохион байгуулагдах гэж байна. Үүнээс яриагаа эхлэх үү.
-Юуны
өмнө нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн жил РТА-аас
санаачлан хэвлэл мэдээллийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг “Болор
үзэг” нэрийн дор “Үзгээр хорвоог зурна-Үгээр ухааныг сийлнэ” уриатайгаар
амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ жил энэхүү арга хэмжээгээ
уламжлал болгон “Болор үзэг”- хүндэтгэлийн цэнгүүн 2012” нэрийн дор
“Чанартай сэтгүүл зүй-Чадварлаг сэтгүүлч” уриан дор “Радио Телевизийн
Академи”, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллийн Сайтуудын
Ассосиаци” хамтран зохион явуулах болсныг дуулгахад таатай байна. Энэ
жилийн “Болор үзэг” өмнөх жилээс маш олон онцлогтой байх болно.
-Дэлхийн РТА-ын талаар?
Анх
1946 онд АНУ-ын Радио Телевизийн холбооноос санаачлан байгуулагдсан
Радио, Телевиз, Цахим сэтгүүлзүйн холбоо /Radio Television Digital news
Association/ бий. Энэ байгууллага Англи, Япон, Канад, Турк зэрэг 30
гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн, 501 байгууллагын гишүүнчлэлтэй 66
жилийн түүхтэй дэлхийн хэмжээний том холбоо юм. Радио, Телевиз, Цахим
сэтгүүлзүйн хөгжил нь сэтгүүл зүйн хараат бус байдал, хууль эрх зүйн
асуудал, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, эрх үүргийн чиглэлийг
тодорхойлоход гол анхаарлаа хандуулах болно.
-“Болор үзэг”-ийг ямар шалгуураар олгох вэ? Өмнөх жилийнхээс өөрчлөгдсөн үү.
-Тэгэлгүй
яахав. Гол утга нь энэ цом маань байх юм. Өнгөрсөн жил оны шилдэг
нийтлэл, шилдэг сайт, шилдэг радио гэх мэтчилэн 8 номинацаар шалгаруулан
өгч байсан бол энэ жил арай өөр байдлаар шалгаруулах юм. Өөрөөр хэлбэл
чанартай нийтлэл, бүтээл гаргах урмыг сэтгүүлчиддээ өгөх үүднээс “Болор
үзэг” арга хэмжээнийхээ хүрээг тэлж шилдэг “Бүтээл”-ийг шалгаруулна. Бүр
тодруулбал,
- Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн
- Мэргэжлийн түвшинд хийгдсэн
- Олны таашаалд нийцсэн гэсэн 3 төрөлд
Телевиз, Радио, Сонин, Сайт, Фото гэсэн салбарын нийт 21 шилдэг
бүтээлийг тодруулж “Болор үзэг” цом болон сэтгүүлч хүний ажлын гол
зэвсэг болсон үзэг “Swarovski” брэндийн Болор шигтгээтэй үзэг өгөх юм.
Мөн энэ жилийн “Болор үзэг” маань шилдэг НЭГ сэтгүүлчид ТОП шагнал болох
цоо шинэ АВТОМАШИН өгөх гэж байгааг дуулгахад таатай байна. Бас
сэтгүүлзүйн шүүмж бүтээлд болон сэтгүүл зүйн салбарт хувь нэмэр оруулсан
нэг сэтгүүлчид хүндэтгэлийн Болор үзгээ гардуулна. Ураëäаанä èр¿¿ëсэн
á¿тээëүүдээс дээрх 3 төрөл тус бүрд гурав, гурван бүтээлийг шалгаруулан
үлдээж, шалгарсан бүтээлүүдийг сайтанд байршуулан санал асуулгын дүнг
нэгтгэн 2 үе шаттайгаар мэргэжлийн комисс шалгаруулж салбар бүрээс
шалгарсан Шилдэг бүтээлүүдэд “БОЛОР ҮЗЭГ” цом, “SWAROVSKI” брэндийн
үзэг, өргөмжлөл олгохын зэрэгцээ ТОП буюу шилдгийн шилдэг НЭГ бүтээлд
“КИА МОТОРС”-ын цоо шинэ АВТОМАШИН бэлэглэнэ.
-Машин бэлэглэнэ гэдэг их онцгой сонсогдож байна. Машины талаар тодруулаач…
-Тийм
шүү. Энэ жилийн наадмын сюрприз нь “КИА МОТОРС”- ын 2012 оны шинэ
загварын “00” заалттай цоо шинэ суудлын автомашин байна. Сэтгүүлч хүнд
цаг нартай уралдаж үйл явдлын халуун цэг дээр цаг алдалгүй хүрч үзэгч,
сонсогч, уншигчиддаа хэрэгтэй мэдээллийг өгөхөд унаа шиг хэрэгтэй зүйл
байдаггүй юм. Нөгөө талаар өнөөдөр хотын түгжрэл ямар байгаа билээ.
Бензин тосны үнэ ямар болсон билээ. Тэгээд мэдээлэл ямар хурдтай
цацагддаг болсон билээ. Ийм ийм нөхцлүүдийг харгалзан хэмнэлттэй,
шатахуун бага зарцуулдаг, маневар сайтай машиныг шилдэг сэтгүүлчдээ өгөх
нь зүйтэй хэмээн ярилцаад “КИА МОТОРС” компанид хамтран ажиллах санал
тавихад компанийн удирдлагууд дуртай зөвшөөрсөн. КИА машин нь 100 км-т
5-7хон литр шатахуун зарцуулдаг юм байна. Дашрамд хэлэхэд бид шагналын
машинаа банк дүүрэн шатахуунтай өгөх болно. Тэгээд ивээн тэтгэгчээр
оролцож байгаа байгууллага компаниудад нийт сэтгүүлчдийнхээ өмнөөс гүн
талархал илэрхийлье.
-Хамтрагч байгууллагуудын талаар?
-Ерөнхий
зохион байгуулагч нь мэдээж “Монголын Радио Телевизийн Академи” байх
болно. Тэгээд хамтран зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн Эвлэл,
Мэдээллийн Сайтуудын Ассосиаци хамтран зохион байгуулна. Оролцогч
байгууллагууд гэвэл Радио Телевизийн Академийн гишүүн байгууллагууд
болон монголд үйл ажиллагаа явуулж байгаа бараг бүх хэвлэл мэдээллийн
байгууллагууд оролцохоо одоогоор мэдэгдээд байна.
-Арга хэмжээ хэзээ болох билээ.
-“Болор
үзэг” хүндэтгэлийн цэнгүүн-2012” маань 12-р сарын 25-нд болно. Эцэст нь
хэлэхэд, энэ ажил маань хэдийгээр баяр мэт харагдавч нөгөө талаараа
монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэгтгэж, хөгжлийг нь шинэ
түвшинд гаргахын төлөө байгуулагдсан “Радио Телевизийн Академи”-аас
сэтгүүлчдийнхээ төлөө авч хэрэгжүүлэх олон чухал ажлын нэгээхэн хэсэг
болж байгаагаараа ач холбогдолтой бөгөөд бидэнтэй хамтран ажиллах бусад
салбарынхны хувьд монголын сэтгүүл зүйн хөгжилд оруулах чухал хувь нэмэр
байх болно гэдгийг хэлмээр байна.
Нийт сэтгүүлчид, уран
бүтээлчид та бүхнийг шилдэг бүтээлээ ирүүлж идэвхтэй оролцохыг уриалж
манай ажлын хэсгийнхний 88280604, 328334 утсаар холбогдож илүү
дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
Та бүхэн “Болор үзэг” арга
хэмжээг өнгөрсөн жил хориод телевизээр нэгэн зэрэг дамжуулсныг үзсэн
байх. Тэгвэл энэ жил бид энэхүү хүндэтгэлийн ажиллагаагаа 12-р сарын
31-ний орой он солигдохын өмнө МҮОНТ, ЕТВ, ТВ9 болон РТА-ийн гишүүн
телевизүүдээр орон даяар нэгэн зэрэг нэвтрүүлнэ.
Ингээд ирж
байгаа шинэ он та бүхэнд инээд хөөр, аз, амжилт, сайн сайхан бүхнийг
авчирч таныг гэх бүхэн болор мэт тунгалаг, гэрэлтэй байхыг хүсэн ерөөе.