Түнтгэр өвгөн түмэн жадтай

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Түнтгэр өвгөн түмэн жадтай

Оньсого: -Түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ?

Хариулт:
-Зараа.

Оньсого: -Түмэн хөдөл­гөөн, буман намтай эсэргүү улс­төрч хэн бэ

Хариулт: -Н.Энхбаяр.

ЭХНИЙ ОНЬСГЫН ТАЙЛБАР:

-Түнтгэр зарааг уурлуулж бол­доггүйг бид мэднэ. Уур­лахаараа биеэ хурааж, яаж ч сүйтгэж мэднэ. Сүйтгэлийн хор хөнөөл нь аюултайгаас аюултай.

ХОЁР ДАХЬ ОНЬСГЫН ТАЙЛБАР:

-Түмэн хөдөлгөөний тү­рүүч нь “Эх орон, шударга ёс” хөдөлгөөн. Дараагийнх нь “Хүний эрхийг дээдлэх холбоо” үндэсний эвсэл… Энэ хоёр хөдөлгөөний эхэнд үйл хэргээ Н.Энхбаярын төлөө чиглүүлсэн олон хөдөлгөөн бий. “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнөөс эхлээд маш олон. Ойрын хугацаанд түмд хүрдэггүй юм гэхэд гарын арав, хөлийн арван хуруунаас ч их болж мэднэ. Буман на­мын тухайд Монголын уламж­лалын нэгдсэн нам, Үндэсний шинэ нам, Бүгд найрамдах нам…гээд бас л гарын арван ху­руугаар тоологдоно. Дээр нь, МАХН-ыг нэмээд, хүссэн намаа бүртгүүлээд байвал бум хүрэхэд ядах зүйлгүй ч байж болох юм.

Он жилүүд урсан өнгөрсөн болоод ч тэр үү, оргилд байсан хүн бэлд буусан болоод ч тэр үү зараа, Н.Энхбаяр хоёрын адил төстэй чанарийн олон болжээ. Зарааг уурлуулах гэм­тэй шиг Н.Энхбаярыг гомдоох нь ч чамгүй өндөр төлбөртэй нь тодорхой болж байна.

Гагцхүү Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ард олон бид­нийхээ төлөө айхтар муухай улстөрчдийг түнтгэр зараа шиг айлгаж, аюулыг нь биднээс зайлуулахаа амлаад байгаа нь талархууштай хэрэг.

Эрх баригчдыг айлгадаг хүн нь Н.Энхбаяраас өөр олдохгүй байхад баярлаж, алга ташихгүй байж болохгүй нь ойлгомжтой.
Харин зарааны тухайд хүн бүр нэг их тааралдаад бай­даггүй, тааралдахдаа уурыг нь хүргэхгүйг хичээдэг амьтан. Адилтгалыг эндээс хайгаад олох­гүй ч айхтар чанарыг нь зүйрлэж үзэхэд алдаа үгүй.

Гэтэл үүнийг нь ойлгоогүй хэсэг нөхөд сүүлийн үед “За­раа ах аа, заль мэх хэрэглэж, замбараагүй их уурлаж хэрэг­гүй шүү” гэж гуйх болсон сураг дуулдсан. Зараа тайван, зараа шиг нь ч амгалан байг ээ гээд л.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж