
Азийн хөгжлийн банк, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран олон улсын болон дотоодын шинж чанартай төслүүдэд хэрхэн оролцдог тухай журмын талаар мэдээлэл өгөх сургалтыг арванхоёрдугаар сарын 12-ны 09.00 цагт МҮАХҮТ-д зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй бүхий л төсөлд хэрхэн оролцох, шаардлага нь ямар байдгийг мэдэж авах боломжтой ба төслийг хамтран хэрэгжүүлэх шатны хэрэгтэй мэдлэгийг ч хуваалцах юм байна. Сургалт үнэ төлбөргүй бөгөөд арванхоёрдугаар сарын 12-ноос өмнө МҮХАҮТ-д хандан бүртгүүлэх боломжтой ажээ.
У.БОЛОР