Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй таалал төгсөв

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй таалал төгсөв

Дэлхийн хамгийн өндөр хүн гэгддэг Яао Дифен 39 насандаа таалал төгссөн аж. Тэрээр Хятадын зүүн хэсэгт орших Аньхой муж дахь гэртээ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд таалал төгсчээ. Яаог таалал төгссөн талаарх мэдэгдлийг гэр бүлийхэн  өнгөрсөн лхагва гаригт ийнхүү мэдэгдсэн байна.

Тэрээр 2010 онд 233.3 см буюу хоёр метр 33 см-ийн өндөртэйгээр дэлхийн хамгийн өндөр хүнээр Геннисийн дээд амжилтыг тогтоож байжээ. Хятадын орон нутгийн “Xin"an” мэдээллийн агентлагаас Яаогийн таалал төгссөн талаар мэдээлсэн ч түүнийг өсөлтийн гормон болоод өнчин тархины эмгэг нь үхэлд хүргэсэн гэдгээс өөр тодорхой зүйлийг мэдээлээгүй байна.

Аньхой мужаас түүнийг таалал төгссөн талаарх мэдээллийг зөвхөн түүний овгоор нь зарлаж байсан ч өчигдрөөс л  бүтэн нэрээр нь зарлаж таалал төгссөн талаарх мэдээллийг олон нийтэд тодорхой болгосон аж. Яао багаасаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан. Тэрээр дөнгөж 15 насандаа хоёр метрийн өндөртэй байсан юм. Яао өөрийнхөө өндөр гэдгээс ичиж сэтгэл дундуур байдаг гэж гурван жилийн өмнө  ярьж байжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж