Гадаад харилцааны ТНБД Украинд айлчлав

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны ТНБД Украинд айлчлав

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар 4 дүгээр сарын 1-ний өдөр Украин Улсад айлчилж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Евхен Микитенко, Эдийн засгийн дэд сайд, Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын Украины талын дарга Васил Мармазов, ЕТГ-ын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Юрий Клименко нартай тус тус уулзав.
Эдгээр уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон бөгөөд  ойрын үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Украинд хийх айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах, комиссын хуралдаан болон өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр хоёр талын эдийн засгийн чуулга уулзалтыг хийх зэрэг тодорхой асуудлуудаар ярилцав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж