Хятад инфляцитай тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Хятад инфляцитай тэмцэж байна

Хятадын Төв банк сүүлийн хэдэн сар инфляцийн өсөлтийг бууруулах янз бүрийн арга хэмжээ авч байна.  Үүний нэг нь банкны зээлийг хязгаарлаж, хүүгийн хэмжээг 15 хувиар өсгөсөн юм.  Энэ өсөлт нь банкны нэг жилийн хадгаламжийн хүүтэй тэнцэж байгаа бөгөөд зээлийн хүүгийн хэмжээ 3.25 – 6.31 хувьтай байна.

Хятадын Төв банк хүүгийн хэмжээг өсгөж  байгаа нь өнгөрсөн жилээс хойш дөрөв дэх удаа болж байгаа юм.  Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадад бараа бүтээгдэхүүний үнэ 4.9 хувиар нэмэгдсэн юм. Төв банкны энэ бодлогыг арилжааны банкныхан түрэмгийлэл гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн сард Хятадын Ерөнхий сайд Вэн Зябао хууль тогтоогчдод үнийг хөөрөгдлийг хазаарлан барих нь 2011 оны гол зорилт гэж мэдэгдсэн. Хүнсний бүтээгдэхүүний үнэ л гэхэд өнгөрсөн жилийн өмн үеийнхээс 11 хувиар нэмэгдсэн аж.  Инфляцийг бууруулах арга хэмжээ авч байгаа ч дөрвөн хувиас буурахгүй байгаа нь эрх баригчдад таалагдахгүй байгаа аж. BBC-ийн тоймч Мартин Патинсын үзэж буйгаар Хятадад инфляци буурахгүй байгаа нь 2008 оны санхүүгийн хямралын дараа эрх баригчдын явуулсан бодлогын үр дагавар гэж үзжээ. Хятад богино хугацаанд хурдан сэргээхийн тулд эдийн засагт тэр бумаар тоологдох ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Харин асар их хөрөнгө оруулалтын үр дагавар нь инфляцийн өсөлт болж байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын Төв банк нөөцийн сангаа зузаатгахын тулд арилжааны банкуудын нөөцийн санг 20 хувиар нэмэгдүүлсэн юм.

Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж