Зээлийн шугам | Оролцогч банк | Хэрэгжүүлэгч компани | Санхүүжилт (тэрбум төгрөг) | Санхүүжилт шилжүүлсэн | Форвард хэлцлийн |
1 дэх | Хадгаламж | Жаст Ойл ХХК | 7.1 | 2012.11.27 | 2 сарын дараа |
2 дахь | Капитал | Монпетекс ХХК | 8.5 | 2012.11.27 | 2 сарын дараа |
3 дахь | Голомт | Содмонгол ХХК | 11.1 | 2012.12.03 | 2,4,6 сарын дараа |
4 дэх | Голомт | Магнай трейд ХХК | 14.6 | 2012.12.04 | 2 сарын дараа |
5 дахь | ХХБ | Шунхлай ХХК | 21.4 | 2012.12.06 | 2 сарын дараа |
Нийт ашигласан зээлийн |
Дээрх санхүүжилт нь 1 жилийн хугацаатай, 3.8 хувийн хүүтэйгээр импортлогч компаниудад олгогдож байна. Дэд хөтөлбөрт заасны дагуу Монголбанк нь оролцогч банкаар дамжуулан хэрэгжүүлэгч компаниудад тодорхой хугацааны дараа худалдах форвард хэлцлийг хамгийн бага зардлаар гүйцэтгэж, ханшийн эрсдлийг нь буурууллаа.
Ийнхүү зээлийн шугамын болон санхүүгийн үүсмэл хэрэгслийн гэрээгээ оролцогч банкуудтай байгуулсан хэрэгжүүлэгч таюан компани нь нийтдээ 62.8 тэрбум төгрөгийн зээлийн шугамыг ашиглаад байна.
Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд анхны зээлийн шугамыг Хадгаламж банкаар дамжуулан “Жаст Агро” ХХК-д нэг жилийн хугацаатай 30.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3.8 хувийн хүүтэйгээр олгоод байна.
Дэд хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанкны цахим хуудасны “Үнийг тогтворжуулах хөтөлбөр” цэснээс үзнэ үү.