Хүний эрх ба хүнд суртал уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Хүний эрх ба хүнд суртал уулзалт боллоо

“Хүний эрх ба хүнд суртал, чирэгдэл” сэдэвт уулзалт ярилцлагыг өчигдөр Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгууллаа. Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж,  Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга С.Дэмбэрэл, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар нар оролцлоо. Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2011 онд “Хүний эрх-хүнд суртал, чирэгдэл” сэдвийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллахаар төлөвлөж, иргэдэд дарамт учруулдаг төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, хүнд суртлыг халах, энэ талаар сургалт, судалгаа явуулах, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх, Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хүний эрхэд халдаж байгаа тодорхой зөрчлүүд дээр цаашид хамтран ажиллахыг уриалж, байгууллагууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ.  Уулзалтын үеэр төрийн үйлчилгээг мөнгө болгон хувиргаж буй төрийн зарим хүнд сурталтангуудыг ажлаас халах хүртэл арга хэмжээ авах, хувийн хэвшил төдийгүй төрийн байгууллагуудыг хүний эрхийг зөрчиж буй байдлаар нь ангилах, аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн хариуцлагыг сайжруулах зэрэг санал гарч байлаа.

О.Даваа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж