
Тун удахгүй шинэ жил болох гээд загварын салонууд шинэ жилийн гоёлын захиалга авч ачаалал ихтэй ажиллаж байгаа. Тэгвэл “Монгол костюмс” төвд хэдийнэ цагаан сарын гоёлын захиалга аваад эхэлчихсэн гэнэ. Үндэсний их баяр наадам, цагаан сараар монголчууд үндэсний дээл, хувцсаараа гоёдог. “Монгол костюмс” төв материал, өнгөнийн өргөн сонголттойгоор үйлчлүүлэгчдээсээ захиалга авч эхэлсэн бөгөөд үнийн хувьд харилцан адилгүй байгаа гэнэ. Эрэгтэй дээл, хантаазыг хослуулан захиалахад 550-650 мянган төгрөг бол эмэгтэй хослол 500-600 мянган төгрөг юм байна.
Г.ДАША