Сүүлийн үед үсээ тайруулж гей ахтайгаа адилхан харагдах болсон гэсэн шүүмжлэлд ороод байсан Холливудын нэрт жүжигчин Энн Хэтэуэй өчигдөр хамгийн сүүлд тоглосон “Les Misйrables” киноныхоо улаан хивсний ёслолд оролцжээ. Өдгөө 30 настай кино ертөнцийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг тэрээр “Les Misйrables”-ийн үдэш цагаан сувд шигтгэсэн чамин цагаан өнгийн даашинзаар гангарсан нь түүнийг бусдаас үнэхээр содон, дур булаам харагдуулсан байна.
“Les Misйrables”-д Энн “Фэйнтини” нэртэй охины дүрийг бүтээсэн. Түүнд энэхүү дүрд тоглосноор дэггүй гэмээр мөрөөдлийнхөө нэгэн хэсгийг биелүүлэх боломж олджээ. Учир нь тэрээр “Би хэсэгхэн хугацаанд ч болов охины дүрд тоглох сон гэж мөрөөдөж байсан” гэж ярьжээ. “Les Miserables” ирэх оны нэгдүгээр сарын 11-нд Их Британийн кино театруудаар нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болох юм байна.
Э.АНХТУЯА