Ш.Гомбодорж: Үзэгчдэдээ барьж байгаа миний бэлэг

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Ш.Гомбодорж: Үзэгчдэдээ барьж байгаа миний бэлэг

Ш.Гомбодорж: Үзэгчдэдээ барьж байгаа миний бэлэг

Ш.ГОМБОДОРЖ: ТҮРҮҮЛЖ ИРЧИХЭЭД ИЛҮҮ ТОЙРОГ ХИЙДЭГ НЬ НАМАЙГ ХАЙРЛАЖ, ХҮНДЭЛДЭГ ҮЗЭГЧИДДЭЭ БАРЬЖ БАЙГАА МИНИЙ БЭЛЭГ

Автоспортын мастер Шархүүгийн Гомбодоржтой ярилцлаа.

Автоспортсонирхогчид түүнийг андахгүй. “Д.Болдбаатар тэр хоёрыг хамт оролцоогүйтэмцээн сонирхолгүй болдог” гэж хэлэх хүн ч бий. Хүүхэд байхаасаа аавыгаа дагаж тээвэрт явсаар авто машины хорхойтон болж, улмаар автоспортын тамирчин болсон mүүнтэй ярилцахад сонирхолтой байлаа. Түүний аавнь Монгол Улсын гавьяат тээвэрчин Шархүү. Шархүү гуайнх найманхүүхэдтэй бөгөөд тэдний гурав нь ОУХМ, хоёр нь спортын мастер цолтой.Эгч нь самбо, жүдогийн шилдэг дасгалжуулагч, ОУХМ Ш.Цэвэлмаа. Харинэмэгтэй дүү нь самбо бөхөөр дэлхийн аварга болж байсан ОУХМШ.Пагмадулам. Дүү нь боксын тамирчин, спортын мастер Ш.Ганзориг.  Харинтом ах Ш.Гансүх нь автоспортын тамирчин, ОУХМ.


-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. Манай ах, дүү нар нийлж“Алтайн бугат” гэж ачаа, шатахуун тээврийн компани байгуулсан. Биуралдахын хажуугаар тээвэрт явдаг жолооч хүн.

-Автоспорт сонирхогчид Д.Болдбаатар, Ш.Гомбодорж гэдэг хоёр хүнийг энтэнцүүхэн, өгөө аваатай уралддаг, энэ цаг хугацаанд автоспортыг өнгөлжяваа гэдгээр нь сайн мэднэ. Хэдэн оноос уралдаж эхлэв, энэ спортод орсонтухайгаа дурсахад?

-Аав маань насаараа тээврийн тэрэгний жолоо мушгисан, гавьяат тээвэрчинхүн байдаг. Багаасаа аавыгаа дагаж, жолооч болно гэсэн мөрөөдөлтэйявсан. Тиймээс ч тээврийн жолооч болсон. Миний том ах “Алтайн бугат”компанийн захирал Ш.Гансүх гэж хүн бий. Анх ахыгаа дагаж уралдаан үзээд лявдаг байснаас биш уралдах сонирхолгүй байлаа. 2004 оны өвөл Дархандсонирхогчдын бооцоот тэмцээн болоход ах маань намайг өөрийнхөө машинтайхүчээр оролцуулсан. Намайг “69 машины араа сольдгийг ч мэдэхгүй” гээдцааргалахад зааж өгөөд, нэг л өдөр бэлтгэл хийлгээд маргааш ньуралдуулсан. Дараа нь 2004 оны есдүгээр сард  Морингийн даваанд болсон“Их сорилго” тэмцээнд мэргэжлийн тамирчны хувиар оролцож, дөрөвдүгээрбайр эзэлсэн. Тэр тэмцээнд би гуравт явж байгаад техникийн саатлаас болждөрөвдүгээр байрт орсон ч уралдахын сайхныг мэдэрч, автоспортод гүнзгийорсон доо. Тэгэхэд ах маань “Чи ахыгаа бодвол явалтын техник сайтай юмбайна. Миний машинаар уралд” гэж байсан

-Тэгэхэд мундагуудтай уралдсан уу?

-Тэгэлгүй яах вэ. ОУХМ Х.Ганхүү, П.Дарханжаргал, Ц.Жаргалсайхан,Ж.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэбилэг, С.Эрдэнэчулуун, “Мөнгөн Уртаа” нэрээрээавтоспорт сонирхогчдод танил болсон талийгаач Н.Уртнасан гээд шилдэг тамирчид уралдаж байлаа.  Энэ хүмүүстэй хамт уралдаад дөрөвдүгээр байрторсондоо их баярлаж,  урам зориг орсон.

-Хөндлөнгөөс анзаарахад автоспорт их эрсдэлтэй, машин нь унах, онхолдох,эвдрэхээс эхлээд осол аваарт өртөхөд амархан юм шиг харагддаг. Эхнийхээуралдаанд ороход сэтгэл зүй ямар байв. Айж сандарч байв уу?

-Одоогийн тамирчдын яриаг сонсоод, харьцуулахад сэтгэл зүйн хувьдхарьцангуй  гайгүй байсан юм болов уу.  Машинаа барьж явж чадах боловуу, үгүй болов уу гэж айх сандрах  зүйл гараагүй. Харин олон аваргатай,мундаг хүмүүстэй уралдах юм байна даа гэж эмээж байсан. Ах маань ихзөвлөдөг байсан л даа. “Уралдаж явахад  шахагдана, мөргөлдөнө, замбулаацалдана. Ийм үед би адилхан чадна гэж бодоод хамгийн өндөр хурд,хүч гаргаж яваарай” гэж захисан. Тухайн үед ОУХМ Д.Болдбаатар мааньбосоо аварга байлаа. Яг л Б.Бат-Эрдэнэ аварга шиг дандаа түрүүлдэгбайсан.

-Анхныхаа түрүүг хэдэн онд авч байв. Ер нь хэдэн уралдаанд түрүүлээд байна вэ?

-Монголын авто мастеруудын холбоо 2006 онд байгуулагдаад анхныхаатэмцээнийг зохион байгуулсан. Тэр жилийн оны эцсийн тэмцээнарванхоёрдугаар сард болоход  анх удаагаа түрүүлсэн. Мэдээж алтан медальхүртэж, шагналын тавцан дээр зогсч байхдаа “Зорьсон зорилгодоо хүрлээ”гэж бодоод баярын нулимс унагасан. Үзэгчид ч шинэ хүн түрүүлэхийг хүсэнхүлээж байсан юм билээ. Маш олон хүн ирж, амжилт хүсч, баяр хүргэсэн. Одоо шинэ аварга төрөхөд автоспорт сонирхдог хүмүүс бас тэгж хүлээжавна. Ер нь бусад спортын нэгэн адил автоспортод өрсөлдөөн гаргах,авхаалж самбаатай хүний эрэл хайгуул болж байдаг. 2005 онд нэгтэмцээнээс мөнгөн медаль авчихсан байсан ч анхны түрүү маань минийамжилтын эхлэл болсон.  Тэр тэмцээний дараа ОУХМ Ц.Жаргалсайхан ах маань“Д.Болдбаатарыг гүйцэх тамирчин бэлтгэмээр байна. Ах нь чиний машиныгянзалж өгье” гэсэн. Тэгээд Жагаа ахынхаа шавь нь болж байлаа. Минийамжилтын гарааг Жагаа ах маань тавьж өгсөн. Өнгөрсөн жил Монголын авто мастеруудын холбооноос тус холбообайгуулагдсанаас хойш хамгийн олон түрүү авсан тамирчныг шалгаруулахадби шалгарсан. Д.Болдбаатар бид хоёр нэгхэн түрүүний зөрүүтэй. Би 18,Болдоо маань 17 түрүүтэй байсан.

-Хэддүгээр байранд явж байгаа нь хамаагүй, хоорондоо өрсөлдөж байгаа тамирчдын уралдааныг үзэгчид их анхаарч, шимтэж үздэг юм шиг санагдсан?

-Үзэгчид “Өрсөлдөөн хаана гарч, илүү уран гоё, авхаалж самбаа, урчадвар шалгасан уралдаан өрнөж байна, түүнийг үзэж, кайф явдаг” гэжярьдаг шүү. Өрсөлдөлгүйгээр ар араасаа давхиад ирсэн тамирчнаас илүүхоорондоо ана мана өрсөлдөөд сүүлд орсон тамирчдын уралдаан илүүсонирхолтой болдог тал бий.

-Өрсөлдөөд уралдаж байхад өмнө нь явах, ард нь явах хоёрын аль нь хэцүү вэ?

-Өмнө нь явахаараа баярладаг ч алдаа гаргачихвал арын машиндаагүйцэгдчих вий гээд  нэлээд түгшинэ. Харин  хойно нь явахад  түгших юмбайхгүй, харин ч өмнөх машинаа яаж гүйцэх вэ гэж тооцоолж бодно. Энэтуган дээр энэ тамирчин ингэж алдаж байна, энэ донсолгоонд хурдаа саажбайна гээд тооцоолоод, алдаа гаргахад нь дайраад түрүүлэх тактикболовсруулж явдаг. Ялангуяа Д.Болдбаатарынхаа хойно нь явж байвалгайгүй, өмнө нь явж байхад жаахан эвгүй байдаг. Энэ оны тавдугаар сард“Батжандаг” тэмцээнд Д.Болдбаатар бид хоёр 20 тойрог тувт өрсөлдөөд бихоёрдугаар байранд орсон. Тэгэхэд үзэгчид хүрч ирээд “Түрүүлсний дайтайбайлаа. Ёстой гоё тэмцээн боллоо” гэж байгаа юм. Үүнд би маш ихбаярласан. Үзэгчид бидний өрсөлдөхийг, яаж уралдахыг харж, кайф авах гэжирж байгаа болохоор ингэж хэлэхэд нь сайхан санагддаг.

-Та түрүүлсэн тохиолдолдоо заавал илүү тойрог хийдэг. Яагаад ингэдэг юм бэ?

-Түрүүлчихээд илүү тойрог хийж үзэгчид рүү гараараа даллаад явахад ихбаярлаж, уухайлдаг. Намайг хайрлаж, хүндэлж байгаа үзэгчдэдээ минийхариу бэлэг гэж бодож илүү тойрог хийдэг юм. Бас арын тэрэгнээс нэлээнзай авсан тохиолдолд хойд талын хоёр дугуйн дээрээ босох, өндөр харайх, цас юм уу, шавран дээр өндөр хурдаар хөндлөн явах зэргээр үзэгчээбаясгах үзүүлбэр хийхийг хичээдэг. Гэхдээ сүүлчийн тойрог дээр.

-Овоон  дээр эмэгтэй хүн гарч болдоггүй гэдэг шиг авто спортын тамирчидуралдааныхаа машинд эмэгтэй хүн суулгах дургүй байдаг. Харин таныг өөргэдгийг мөн мэдэх юм?

-Энэ тал дээр нээлттэй байдаг ганц тамирчин гэж хэлж болох байх. Анхуралдаад удаагүй байхдаа 2005 онд “Батхүлэг-сэтгүүлч” гэсэн долоохоногийн аялалд тамирчид, сэтгүүлчид хамт явсан. Тэгэхэд нэг эмэгтэйсэтгүүлч “Би машинд чинь сууж явж үзье. Тэгвэл бичих юм маань чсонирхолтой болох байх” гэсэн. Би татгалзаагүй, суулгаад давхисан.Тэгэхэд манай зарим нэг тамирчин дургүйлхэж байсан. Бид өөрсдөө ээжээс,эх хүнээс төрсөн болохоор би үүнд огт дургүйцдэггүй. Эхнэр маань суугаадявдаг. Миний нэг жижигхэн фэн бий. Зургаа, долоон настай охин анхаавтайгаа ирээд, “Гомбоо ахаа машинд чинь суучих уу” гэж байсан. Бараггурав, дөрвөн жилийн өмнө. Одоо ч гэсэн гарааны өмнө ирээд “Гомбоо ахаасуулаа шүү” гээд ороод суучихдаг. Би танихгүй ч гэсэн тэр охиныг минийүзэгч гэдэг утгаар хүндэлдэг. Уралдаад ирэхэд хүмүүс эрэгтэй, эмэгтэйгэлтгүй “Машинд суугаад зургаа авахуулья” гэхэд татгалздаггүй. Түрүүнхэлсэнчлэн  намайг  хайрлаж, хүндэлж байгаа хүмүүст миний барих бэлэггэвэл энэ л юм даа.

-Уралдааны замд онхолдоод, хэд өнхөрсөн тамирчин машинаа босгоод үргэлжлүүлэн уралдаж байгаа харагддаг. Үүний  нууц нь юу вэ?

-“УАЗ-469” машиныг спорт загварт оруулж, мэргэжлийн болгож уралдажбайгаа учраас аюулгүйн талаас бүх тоноглолыг хийнэ. 40 см-ийн голчтойтурбагаар кабины дотуур бэхэлгээ, хамгаалалт хийдэг. Тэр бэхэлгээ хэдөнхрөхөд задрахгүй. Энгийн машин гурван цэгийн даруулгатай байдаг болбид таван цэгийн даруулга хийдэг. Хамгаалалтын малгай өмсөнө. Би хувьдаакроссын тэмцээнд гурван удаа онхолдсон. Нэг тэмцээн дээр Д.Болдбаатарыггүйцэх гэж яваад мөсөн дээр машинаа гулгуулж онхолдсон ч ямар нэгбэртэл гэмтэл аваагүй. Ингэж аюулгүйн талаасаа анхаарснаар машинонхолдох, унах зэрэгт бэртэх гэмтэх асуудал бараг гардаггүй. Ихэнхмашины хамгаалалт, тоноглолыг Д.Болдбаатарын ах Д.Дамдиндорж хийжбайгаа. Мөн тэмцээн эхлэхийн өмнө  техникийн шүүгч Д.Дамдинхорлоо гуайчанар, аюулгүйн талаас шалгадаг.

-Өрсөлдөж явахад нэгнийгээ санаатайгаар мөргөх, унагах тохиолдол гардаг уу?

-Тийм юм гарахгүй. Хэрвээ тэгвэл шууд хасагдана. Нэг хэсэг, 2009 оноосөмнө  тамирчид хоорондоо их мөргөлддөг байсан. 2009 оноос хойш албаданмөргөлтийг хориглосон. Тухайлбал туган дээр эргэж байгаа машиныгбөөрнөөс нь  мөргөвөл унах нь ойлгомжтой. Харин одоо ингэж мөргөсөнтохиолдолд шууд хасагдаж байгаа.

-“УАЗ-469” машины дээд хурд хэд байдаг вэ. Та хэд хүртэл хурдалж байв?

-“УАЗ-469”–ийг дээд хурдыг 160 км/цаг гэдэг. Миний хувьд холын зайнуралдаанд 120 км/цаг хурдалж байсан. Харин доод хурд 180 градусынэргэлтэд 50 км/цагаас доошгүй явж байсан. Энэ машин  туулах чадварынмашин. Өндөр хурдны машин биш учраас  120 км/цагаас илүү хурд гаргахадхэцүү, эвдрэл гэмтэл их гардаг.

-Уралдааны зам өвөл, зуны улиралд өөр өөр байдаг. Өвөл мөс, зун ус,хавар шавар дундуур уралддаг. Хэрвээ мөс байхгүй бол зориуд ус асгажзамыг нь мөстүүлдэг юм билээ. Энэ талаар?

-Автоспортын онцлог юм. Зуны улиралд уралдахад замын нэг хэсэг нь усбайдаг.  Эндээс машиныхаа усны хамгаалалтыг хэрхэн хийж  вэ гэдгийгшалгана. Өвөл мөсөн дээр  тухайн тамирчны жинхэнэ ур чадварыг харахжишээтэй. Өвөл цас орчихсон тоос шороо багатай байдаг болохоор тамирчдадамар байдаг. Харин зун бороо ороогүй үед шороо тоос босч, орчноохарахад хүндрэлтэй болдог. Тоостой үед туг хаана байна гээд харах гэжяваад өөрийн эрхгүй хурдаа хасдаг. Тиймээс тоостой зам амжилт гаргах талдээр жаахан хэцүү. Тийм болохоор хуурайшилт ихтэй үед усалдаг. Шавартайзамаар уралдахад бас их сонин, өрсөлдөөн их гардаг. Жил болгоны хаврынтэмцээнд Дарханд болдог.  Дархан, Эрдэнэт, Улаанбаатараас үзэгчид ихочно. Тамирчдын хувьд ч хамгийн уралдах дуртай зам. Огцом, уруу замдшарвалт, эргэлт хийхэд тамирчны авьяас чадвар гээд бүх юм гардаг.Тамирчид ч үүнийг хүлээн зөвшөөрдөг.

-Автоспортын тамирчдын хамгийн, хамгийныг нь нэрлэхгүй юу. Манай уншигчдад, автоспорт сонирхогчдод сонин байж магадгүй?

-Хамгийн сайн гараа хийдэг тамирчин ОУХМ  Х.Ганхүү ах. Гараан дээрээсгарах маш чухал. Нэг секунд л алдаж хийвэл таван машины хойно ордог.Явалтын техникээр Ж.Пүрэвсүрэн ах маш сайн. С.Эрдэнэчулуун ах машиныгмаш гоё, цэмбэгэр бэлтгэдэг. Д.Болдбаатар замын нөхцөл байдалд тааруулжявалт хийдгээрээ илүү.  Тугны эргэлт бүх  л юман дээр маш чадварлаг. Бижаахан ширүүн явдалтай. Донсолгоо бартай юу байна хаазаа тултал гишгээддайрчихдаг.

-Тамирчид түрүүлэхээрээ оргилуун дарс буудуулууд бие биерүүгээ цацаж байгаа харагддаг. Үүнд ямар нэг учир байна уу?

-Учир гээд байх юу байх вэ. Баярласан сэтгэлээ тэгж гаргадаг байх. Бидтэгж оргилуун дарс цацахдаа их дуртай байдаг шүү. Үзэгчид ч гэсэн ирээдтүрүүний дарснаас амсана, ажил үйлс оргилуун сайхан байна гэжбэлэгшээдэг.

-Автоспортын тамирчид бүгд хувийн дугаартай. Та гэхэд “68” дугаартай уралддаг. Яагаад энэ дугаарыг сонгов?

-Анх 2005 онд хувийн дугаараа авахад их аварга Асашёорюү Д.Дагвадорж ахмаань Японд сүмогийн 68 дахь аварга болоод ид шуугиулж байлаа. Тиймболохоор Дагваа ах шигээ аварга болно гэж энэ дугаарыг авсан.  Дагваа ахманай Д.Болдбаатартай сайн найз. Нэг тэмцээн дээр Болдоо маань “Дагвааах ирж байгаа шүү. Мэдээж өөрийнхөө “68” дугаартай машиныг л харна. Чисайн уралдана шүү” гэсэн. Тэр тэмцээнд би түрүүлж, Дагваа ах надад мянган доллар өгснийг мартдаггүй.

-Төгсгөлд нь гэр бүлээ танилцуулахгүй юу. Гэр бүлдээ цаг зав гаргаж чадаж байна уу?

-Эхнэр, гурван хүүхэдтэй. Манай гэр бүлийн хүнийг  Сэлэнгэ гэдэг. Гэрбүлдээ цаг зав бага гаргадаг. Уралдаанд орно гээд машин тэргээ бэлтгээдявчихна. Заримдаа холын замд гараад хөдөө хээрээр, Монголынхоо талнутгаар дэмий тэнээд явчихна. Гэр бүлийн хүн маань ажлаа хийгээд мөнгөолж ирэх гээд явж байгаа гэж ойлгодог учраас ар гэртээ санаазовохгүйгээр сэтгэл амар уралдаад, тээвэртээ явдаг. Том хүү маань 10настай. “Том болоод аав шигээ уралдана, түрүүлнэ” гэж ярьдаг. 20 хүрээдуралдана гэвэл дургүйцэхгүй. Ямар ч спорт хүнийг хүмүүжүүлж, даруу төлөвболгодог. Тэр ч утгаараа автоспортын тамирчид цаг зав гарахаар машинруугаа л явчихдаг. Хүүгээ хүсвэл сонирхлыг нь огт хориглохгүй гэж боддогшүү.

Ярилцсанд баярлалаа. Спортын, ажлын өндөр амжилт хүсье.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж