ТЭЦ III-ын насос станцад гэмтэл гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

ТЭЦ III-ын насос станцад гэмтэл гарчээ

Өчигдөр орой 18.00 цагийн орчимд ТЭЦ III-ын насос станцад гэмтэл гарч, дулааны шугам задарсны улмаас 120 мянгат, Төв цэнгэлдэх, Зайсан орчмын айл өрхүүдийн халаалт алдагджээ. Уг дулааны шугам 1970-аад онд баригдсан тул элэгдэлд орж, шугамын цууралт өгөн задарсан байна.

Өчигдөр орой гэмтэл гарсны дараа засварын ажлыг шуурхай эхлүүлж, Эрчим хүчний яам, Улаанбаатар дулааны сүлжээ компанийнхан шөнөжин ажилласны эцэст өнөө өглөө 05.10 цагийн орчимд гэмтэл гарсан хоёр магистралын засварын ажлыг дуусч, хэрэглэгчийн дулааныг хэвийн хэмжээнд өгч эхэлсэн байна.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж