
Нэрт найруулагч Сейн Мендесийн “Skyfall” өнгөрсөн аравдугаар сарын 26 наас эхлэн Их Британийн 587 кино театрт зэрэг нээлтээ хийн гарч эхэлсэн юм. Уг киноны продюссер Майкл Вилсон болон Барбара Броколи нар “адал явдалт Жеймс Бондын сүүлийн цуврал гэдгээрээ онцлог “Skyfall” ийнхүү ашиг орлогоороо тэргүүлж байгаад киноны уран бүтээлчид бахархаж байна. Учир нь сүүлийн цуврал үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгэж, өмнөх цувралуудаас амжилттай байж чадах уу гэдэг нь олны анхаарлыг ихээр татаад байсан. Харин энэхүү уран бүтээл олон улсад төдийгүй Их Британд ийнхүү тэргүүлсэн нь хамгийн амжилттай уран бүтээл гэдгийг харуулж чадсан” хэмээн ярьжээ.
Э.АНХТУЯА