Цацраг идэвхт усны шүүрэлтийг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Цацраг идэвхт усны шүүрэлтийг зогсоожээ

Фукушимагийн атомын цахилгаан станцын реакторын байгууламжид гарсан ан цаваар далайн ус руу нэвчиж байсан цацраг идэвхт бодис бүхий усны шүүрэлтийг зогсоож чадлаа гэдгээ Японы албаны эх сурвалж өнөөдөр зарласан байна. Японы мэргэжилтнүүд реакторт гарсан цууралтыг содын силикатийн найрлагатай бэхжүүлэгчээр шавсан гэж тодруулсан байна. Одоо Японы мэрэгжилтнүүдийн өмнө цацраг идэвхийн бага бохирдолттой 11500 тонн усыг далай руу юүлэх зорилт тулгарч байгаа юм. Энэ ус далайн усанд орсноор цацраг идэвхийн хэмжээ нь саармагжиж хор нөлөө нь багасна гэж япончууд үзэж байгаа гэнэ. Мөн Японы зүгээс ОХУ-д хандаж тэдний цацраг идэвхт  бодис бүхий хаягдлын хор хөнөөлийг саармагжуулан боловсруулдаг “Ландыш” нэртэй хөлоөг онгоцыг Фукушимад илгээхийг хүссэн байна. Оросын шумбагч онгоцуудыг цацраг идэвхт хаягдлаас нь “салгаж өгч” байсан туршлагатай “Ландыш” хөлөг нь өдөртөө 35 шоо метр, жилдээ 7000 шоо метр цөмийн хаягдлыг цэвэрлэн боловсруулж хор хөнөөлгүй болгох хүчин чадалтай юм байна.


М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж