Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар болсон билээ. Энэ дагуу хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн сургалтын хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэж, энэ зах зээлийн бүхий л мэдлэг, мэдээллийг олгох сургалтыг 2013 оны нэгдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Лондон хотноо, тодруулбал, Лондонгийн хөрөнгийн биржид зохион байгуулахаар болжээ. Сургалтыг компанийн үнэлгээ, бонд, тогтмол хүү төлөгч үнэт цаас, биржийн сангийн хувьцаа, үүсмэл үнэт цаас гэсэн үндсэн гурван хэсэгт хуваан, Лондонгийн хөрөнгийн биржийн Академи сургалтын төвийн багш, мэргэжилтнүүд хийх юм байна. Үүнд хөрөнгийн зах зээлд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болох 30 хүртэлх мэргэжилтэн оролцох бөгөөд Монголын хөрөнгийн биржид хандан бүртгэлийн тухай лавлах боломжтой ажээ.
У.БОЛОР