“Lincoln” шилдгээр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

“Lincoln” шилдгээр шалгарчээ

Холливудын “Academy Awards” буюу “Оскар” наадмын урьтал болон зохиогддог томоохон наадмуудын нэг “The New York Film Critics Circle awards” өнгөрөгч даваа гаригт шилдгүүдээ тодруулжээ. Энэ жил наадамд Америкийн найруулагч Кэтрин Бигелоу одтой байж  түүний “Zero Dark Thirty” болон Стивен Спилбергтэй хамтран бүтээсэн “Lincoln” зэрэг кинонууд наадмын шилдгээр шалгарсан байна. Кэтрин Бигелоугийн дэлхийн №1 террорист Осама Бин Ладенийг устгах 10 жилийн цэргийн ажиллагаанаас сэдэвлэсэн “Zero Dark Thirty” кино нь “The New York Film Critics Circle awards” наадмаас  түүнд шилдэг найруулагчийн шагналыг авчирчээ. Харин Стивен Спилбергийн сүүлийн бүтээл “Lincoln” кино наадмаас гурван шагнал хүртсэний дунд Их Британийн жүжигчин Дэниел Дэй-Льюис киноны гол дүр АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Аврам Линкольний дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн байна.  Мөн тус наадмаас Их Британийн жүжигчин Рэйчел Вайс “The Deep Blue Sea “ киноны Хэстер Коллиерийн дүрээр шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг гарджээ. Наадмын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг Мэттью МакКонехи “Magic Mike”,  “Bernie” кинонуудад бүтээсэн туслах дүрээрээ гардан авсан байна. Харин гадаад хэл дээрх шилдэг кино шагналыг Австрийн найруулагч Михаэль Ханеке “Amour” киногоороо хүртсэн бол Америкийн найруулагч Тим Бартон “Frankenweenie” бүтээлээрээ шилдэг анимейшний шагналыг тус тус хүртсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж