
“Их Майдар” сан, Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд, МУИС-ийн Шашин судлалын тэнхим хамтран “Майдарын эрин-Нийгмийн хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шижилгээний бага хурлыг маргааш 09.00 цагт “Кемпински” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр хүн төрөлхтний амьдран буй хорвоо дэлхийн учиг холбогдол, гэгээрэлд хэрхэн хүрэх тухай бүхий л сургаалийг багтаасан Майдар гэгээний айлдсан номын талаар, мөн шашин судлаач, гэгээнтэн нарын судалсан судалгааны ажлыг танилцуулах юм байна. Түүнчлэн Гандантэгчинлэн хийдийн лам, гэгээнтэн нар Майдар бурхан хэрхэн бүтээх тухай сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх ажээ.
У.БОЛОР