Дэлхийн хамгийн ахмад хүн таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн ахмад хүн таалал төгсчээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн буюу өнгөрсөн жил 116 нас хүрч, Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн АНУ-ын иргэн Бесси Купер өчигдөр таалал төгсчээ. Тэрээр 1896 оны наймдугаар сарын 24-нд төржээ.

Бесси Купер багш мэргэжилтэй төдийгүй залуу насандаа улс төрийн зарим асуудлаар дуу хойлойгоо хүргэж байсан нэгэн гэнэ. Куперийг өчигдөр гэртээ амьсгал хураасан талаар түүний хүү Сидней мэдээлсэн байна. Түүнийг өнгөрсөн жил дэлхийн хамгийн урт насалсан хүнээр тодорч Геннисийн амжилтыг тогтоох үеэр “Таны урт насалсны нууц юу вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад би өөрийгөөө эрүүл байлгахын тулд сайн сайхан зүйлийн тухай боддог. Түүнчлэн би хэзээ ч чанар муутай хоол идэж байгаагүй хэмээн ярьжээ.

Тэрээр 1924 онд нөхөр Лутер Купертай гэрлэсэн бөгөөд 1963 онд Лутер таалал төгссөн байна. Нөхрийгөө таалал төгссөнөөс хойш Купер дахин гэрлээгүй гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж