
сурвалж мэдээллээ. Гэхдээ одоохондоо эцсийн шийдвэр нь гараагүй байгаа
аж. Харин үнэ нэмэх үндэслэлийг тодорхойлсон судалгаа нь бэлэн болжээ.
Урьдчилсан байдлаар нэг кВ цахилгааны төлбөр 110 төгрөг хүртэл нэмэгдэх
тооцоо байгаа аж. Эрчим хүчний зохицуулах газрын мэргэжилтнүүд тарифыг
өөрчлөх үндсэн шалтгаануудыг дараах байдлаар тайлбарлаж байна.
Хамгийн эхний шалтгаан нь их засвар, хөрөнгө оруулалттай холбоотой.
Зөвхөн Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ компанийн хувьд л гэхэд
ашиглаж буй нийт тоног төхөөрөмжийн 90 гаруй хувь нь 1960-1980 онд
үйлдвэрлэгдсэн аж. Өдгөө тэдгээрийн 20 гаруй хувь нь ашиглалтын
хугацаанаасаа хэтэрчээ. Өөрөөр хэлбэл нийслэл хотод өдөр ирэх бүр өсөн
нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг шугам, сүлжээ,
дамжуулах дэд станцуудын хүчин чадал дийлэхгүй гэсэн үг юм. Иймээс хэт
ачаалалтай болж байгаа трансформатор болон бусад тоноглолуудын засвар
үйлчилгээг хийхийн тулд хөрөнгө мөнгө зайлшгүй шаардлагатай. Гэвч
төсвийн хөрөнгө хүрэлцдэггүй, өгсөн захиалга нь байнга хасагддаг гээд
хүндрэл бэрхшээл бишгүй байдаг байна. Эрчим хүчний байгууллага зөвхөн
өөрсдийн хүч бололцоогоор иж бүрэн засвар хийж, дамжуулах сүлжээний
хэвийн, найдвартай ажиллагааг хангах боломжгүй учраас хэрэглээний
тарифыг нэмэхээс өөр аргагүй болж байгаа гэнэ. Ер нь төвийн бүс гэлтгүй
улсын хэмжээнд эрчим хүчний салбарын шинэчлэлийг нэн даруй хийхгүй бол
систем бүхэлдээ доголдолд орж, онцгой нөхцөл байдал үүсч болзошгүй юм
байна. Мөн тус компанийн батлагдсан тарифт үндсэн хөрөнгийн элэгдлийн
зардлыг 50 хувь буюу дөрвөн тэрбум хүртэл төгрөг байхаар тооцсон нь
дээрх нөхцөл байдлыг үүсгэх гол шалтгаан болж байгаа аж. Тиймээс тарифаа
нэмэх замаар завсар үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх хөрөнгийн эх
үүсвэр бий болгож, шугам, дэд станцуудын тоноглолын найдвартай
ажиллагааг хангана гэж тооцжээ. Эдгээр шалтгааныг үндэслэн энэ оны үнэ
тарифын тооцоонд үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг 100 хувиар буюу 8.1
тэрбум төгрөгөөр тусгах шаардлагатай гэж үзсэн байна.
Үүнээс гадна үнэ нэмэх бас нэг шалтгаан нь аваарын нөөц бүрдүүлэлтийн
шаардлага юм. Аль ч улсын эрчим хүчний салбарынхан цахилгаан дамжуулах
сүлжээнд гэнэтийн аваар, саатал гарсан үед ашиглах зорилгоор тоног
төхөөрөмжүүдийг тодорхой хэмжээгээр бэлэн байлгадаг жишиг бий. Олон
улсын нийтлэг жишгээс үзвэл наад зах нь 110, 220 кВ-ын хүчин чадал бүхий
трансформаторууд, 300-400 мм2 хөндлөн огтлол бүхий АС маягийн
дамжуулагч утас, 110, 220 кВ-ын төмөр болон төмөр бетон тулгуурууд бэлэн
байх ёстой аж. Эдгээр тоног төхөөрөмжийг бэлтгэх шаардлагын үүднээс
өнгөрсөн онд 139 нэр төрлийн материал, сэлбэгийн жагсаалт гаргаж
баталсан ч мөн л хөрөнгө мөнгөний гачаалаас шалтгаалан худалдан авч
чадаагүй байна. Аваарын нөөцөд материал худалдан авах зардалд эхний
ээлжинд 300 сая төгрөг шаардлагатай гэнэ.
Эрчим хүчний үнэ тариф нэмэгдэх сургаар иргэдийн бухимдал газар авдаг.
Гэвч холбогдох байгууллагынхан илүү ашиг олох гэж бус, энэ салбарын
ирээдүйн төлөө ийм арга хэмжээ авахаас аргагүй гэдгийг онцолж байлаа.
Товчхондоо иргэдээ эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангахын тулд л
хийж байгаа ажил гэдэг нь ойлгомжтой юм. Үнэндээ энэ салбарын бэрхшээл
дээр дурьдсан шалтгаануудаар дуусахгүй. Эрчим хүч үйлдвэрлэлийн гол
түүхий эд болох нүүрсний үнэ, тээвэрлэлтийн зардлаас эхлээд өч төчнөөн
хүндрэл бий. Эдгээрээс зөвхөн нэг жишээг нэмж хэлэхэд эрчим хүчний
салбарт гадаадын зээл, тусламжаар олон төсөл хэрэгжүүлж байгаа. Эдгээр
зээлийн хүү, өр талийж өгсөн байна. Жишээ нь, Төвийн бүсийн цахилгаан
дамжуулах сүлжээ компани зээлийн хүүд 264.5 сая төгрөг төлөх
шаардлагатай юм билээ. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны “Эрчим хүчний
хэмнэлт” төслийн зээлийн хүү 39.3 сая, Германы “Эрчим хүчний хөтөлбөр”-т
нийтдээ 168.9 сая, Шведийн олон улсын хөгжлийн агентлагийн “Төвийн
бүсийн цахилгаан дамжуулах сүлжээг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хүү 56.3
сая төгрөг нийлээд ийм хэмжээний өр үүсгэж байгаа юм. Сангийн яамнаас
баталсан хуваарийн дагуу дээрх гурван төслийн үндсэн төлбөрт нийтдээ 928
сая төгрөгийг энэ онд төлж дуусгах учиртай аж. Үүнийг дээр дурьдсан
хүүтэй нь нийлүүлж тооцвол нийт 1.1 тэрбум төгрөг болж байгаа юм.
Одоогийн байдлаар зээл болон зээлийн хүүгээ төлөх хөрөнгийн эх үүсвэр
байхгүй учраас Сангийн яамны хүсэлтээр хугацааг нь түр хойшлуулж, 2012
оноос төлж эхлэхээр болсон байна. Ингэхдээ ирэх оноос төлж эхлэх
төлбөрийн хуримтлалыг бий болгох үүднээс үнэ тарифын бодлогод өөрчлөлт
оруулахаар шийдвэрлэжээ. Өр, зээлийн сэдэв үүгээр дуусахгүй. Бусад бүсэд
болон дотоодын хэрэглэгчийн төлөх ёстой хуримтлагдсан өр ч их бий.
Эрчим хүчний үнэ тарифт энэ удаа өөрчлөлт оруулахдаа хэрэглэгчдийн
ангиллыг сайтар харгалзаж үзнэ хэмээж байна. Жишээ нь, айл өрхийн
хэрэглээний үнийг аль болох бага түвшинд, харин үйлдвэр аж ахуйн
газрууд, ялангуяа өндөр хүчин чадал бүхий эрчим хүч хэрэглэж буй уул
уурхайн компаниудын төлөх тарифыг илүү тооцох тухай ярьж байгаа юм
байна. Эрчим хүчний зохицуулах газар энэ онд хийх ажлынхаа төлөвлөгөөнд
үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагыг хэрэглээний түвшингээр нь ангилж,
томоохон хэрэглэгчдэд цахилгааны чадлын тариф тогтоож, мөрдүүлэх тухай
тусгасан юм билээ. Тиймээс үнэ нэмэх гэж буйг гэнэтийн шийдвэр бус,
зайлшгүй буюу урьдчилсан төлөвлөгөөнийхөө дагуу хийж байгаа ажил гэж
ойлгох нь зүйтэй гэдгийг тэд тайлбарлаж байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
120 bolgoh heregtei 2011-04-06 203.160.55.45
115 tugreg bol uildveriin ooriin urteg yum bol yadaj 5 utgregiin ashigtai baihgui bol UTAANbaatariig uvliin huitend hulduus bolgono bizdee tegvel 30 tugreg harmslaj baij suiren shuudee 1 jijig talh 500 tugreg baihad 1 kWh tsahlgaan yaagaad 120 tugreg baij bolohgui gej Tegvel 24 tsag gerelgui haranhui baigaad uzl dee Tegvel tsahilgaanii une tseniig uhaarah bolnoo Uuniig ard olondoo iolguulj chadahgui muu zasag baij bolohgui dee ARD TUMEN uhaantai tul ireeduin suirel avaariig oilgood 30 tugreg nemehiig huleej avna shuudee
ka 2011-04-06 203.160.55.45
Ta нарт нэг тоо боддоо Та 100 төгрөгөөр юу хийдэг вэ 1 ширхэг тамхи эсвэл 2 минут гар утсаараа найзтагаа ярина Харин 100 Вт гэрэлийг одоогийн тарифаар 12 цаг асааж байна шүү дээ Тэгэхээр Цахилгаан эрчим хүчний үнэ их хямд байгаа биздээ
ka 2011-04-06 203.160.55.45
Ta нарт нэг тоо боддоо Та 100 төгрөгөөр юу хийдэг вэ 1 ширхэг тамхи эсвэл 2 минут гар утсаараа найзтагаа ярина Харин 100 Вт гэрэлийг одоогийн тарифаар 12 цаг асааж байна шүү дээ Тэгэхээр Цахилгаан эрчим хүчний үнэ их хямд байгаа биздээ
Huvichil 2011-04-06 202.70.36.227
Huvid shiljuulvel taarna tegvel eldev unetei ed angi uursduu evdelchedd shahdagaa bolino
Зочин 2011-04-06 182.160.28.191
Нөгөө хотын утаа ярихаар цахилгаан үнэгүй болгоно барина гэж донгодоод шоудаад байдаг төрийн өндөрлөгүүд хаа байнаа Каддафийг муу хэлээд байдаг Гэтэл Каддафи цахилгаан орон сууцаа төлбөргүй болгосон байдаг
Зочин 2011-04-06 202.179.19.95
Алийн болгон алдагдалтай ажиллахаас гэж байгаа юм бол 1өнгөрсөн үеийн өрийн сүлжээгээ цэгцлэх 2 хэрэглсэн бол төлбөрөө төл гэдэг зарчмыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх гэр хороолол гээд хөнгөлөлт үзүүлнэ энэ тэрээ болих 3 наад менежментийн тогтолцоогоо сайжруул Тоног төхөөрөмж засварлах мөнгөгүй гэчихээд хаанаасаа мөнгө олоод энд тэндгүй байшин бариад салбаруудаа оруулаад байгаа юм бэ Шугамын алдагдал цахилгааны хулгайч нарын чинь төлбөрийг зөндөө л төллөө одоо болоо биз дээ тэгвэл
Зочин 2011-04-06 180.235.171.245
ЗГ энэ салбарыг хурдан удирдлагыг өөрчилж мэрэгжлийн инженерүүдийн үгийг сонсож удирдуулж аж-чээ Өвөлжин дааруулж өвөлжүүлдэг мөртлөө дулааны үнийг маш их нэмсэн ш дээ ДШСГ ОСК-г шалгаж байж үнээ ярь ЭХ-ний салбар ганц цах үлйдвэр-г биш яагаад дулаанаараа алдагдалаа нөхөөд бгүй юм Энэ Цах дулааны ашиглалтыг аудит оруулаачээ Энэ ТӨХ одоо больж үз Байсхийгээд л дулаархаар л цах дул-ны үнийг чимээгүй нэмээд авдаг Ялангуяа дулааны үнэ бол маш өндөрш дээ Шууд л нэмчихдэг чимээгүй л дааруулаад л бг Яагаад ганц цах нь алдагдалтай аж-юм бэ Та нар ашиглалт муугаас хариуцлагагүйгээс цах-ны алдагдал голцуу гэр хороолол албан газар мөнгөө төлдөггүй тэрийгээ шинэ нөхцөлд оруулж удирдлагаа сольж байж үнээ яриарай
Зочин 2011-04-06 202.179.20.163
Энэ бүх асуудал шахааны бизнес шүү дээ
aldagdaltai salbar-SOS 2011-04-06 202.55.191.22
Iim aldagdaltai dampuursan salbar olon havar negendee gej unee nemehgui yavj baigaad uneheer TOM avaart hurgej uvliin huitend UTAANbaataraa huldeeh viidee Asuudlaa zorimog taviad une tarifaa ashigtai baidlaar nemuuleechdee
Zochin 2011-04-06 202.70.38.180
Unshihaas aimaar sedev bna
http:mixfighter.blogspot.com 2011-04-06 180.235.183.177
Тулааны спорт сонирхогчдын блог
zochin 2011-04-06 203.160.55.45
Batbold ediin zasagch hun biznes hun aldagdaltai salbariig uniig ny chuluuluh tuhail bodoj baigai baih aldagliig yu gej uureed baihiig bodoh bilee dee hu
zochin 2011-04-06 203.160.55.45
zunduul yrlaa nemeech dee hen ayj yduurchih geed baigaa ym zarim gazar dizel asaagaad l kvt iig ny 600 tugruguur hereglej l baina shuudee bolj l baina
Зочин 2011-04-06 202.179.20.139
Ерөнхий сайд Батболд огцор түүнд хангалттай шалтгаан бий тиймээс даруй огцорох хэрэгтэй ард түмнийг бүү доромжил монголчуудын сэтгэлийн тэнхээ барагдаж ядуударч хүнд нөхцөлд амьдар ч байна
Зочин 2011-04-06 202.179.20.139
С Баяр УИХ ын гишүүний ажлаа хүлээлгэн өгөөд биеээ эмчилүүлэх хэрэгтэй тойргынхоо сонгогчидыг хүндэтгээд УИХ гишүүний хийж чадах хүнийг нөхөн сонгуулиар гаргаж ирэх хэрэгтэй мөн Ерөнхий сайд Батболд огцор түүнд хангалттай шалтгаан бий тиймээс даруй огцорох хэрэгтэй ард түмнийг бүү доромжил монголчуудын сэтгэлийн тэнхээ барагдаж ядуударч хүнд нөхцөлд амьдар ч байна
zochin 2011-04-06 202.180.218.27
une nemeheesee umnu daraakh zuiliig il tod zarlaacheejiriin ard irged bid ger khoroollynkhon bolon yaduu nereer zavshigchdyn tsakhilgaany mungu shugam khulgaigaar ashiglagchdyn hereglee bas shugamyn aldagdal zergiig nuruun deeree uurch tulj baigaa shuudee teheer zokhitsuulakh zuvlul ni ene urtug tootson argachlalyg ni niited il bolgoj sudarga tulultiig khiilgemeer yumshuniin tsgaar tariffjuulakh aljyn bolon amraltyn uduruur tarifjuulakh geed zunduu arga heregsel baikhad zaaval nemne gej ard tumniig surduuldgee bolimoor yum
Зочин 2011-04-06 182.160.11.129
ireh jiliin onguuliin handiv beldej ogoh ni dee Achaalal chini nemegdeed bgaan bol ter shine barilga barij gazruudaasaa naad mongoo suutgaach tend barilgiin company bair barij ashig olj bgaagiin toloo yahaaraa bid nar iluu toloh yostoi gej ochnoon l company baishin bariad heden zuun sayaar ni ashig olood bgaam chini adaglaad naad backup iin 300 sayaa ted naras ni garguulchaach avilgad tootsogdohgui l blgui huvidaa bish albandaa niitiin heregtseend zoriulj avch bgaam chini
Irgen 2011-04-06 202.126.91.41
Naad tailbaraasaa odoo ondoo um olj helehgui um uu Jil bolgon l neg tailbartai baih um Er ni ta nar uursduu idej uuhaa bagasgaad Naad tolgoigoo joohon jijigleech Het nuser udirdlagiin apparatiin zardald ihenh mongoo urne Yamar ch ur ashiggui erdem shinjilgeenii tov oo boli l doo Er ni ehleed dotoroosoo ehelne bga Mon tsahilgaanii uniig nemehees omno naad olon shat damjlaguudaa ergen haraach Gants neg damjlagiig ni has l daa Olon shat damjlagaar damjij nemegden irsen tolboroo tsoolooch Setgeltei ajilla Herev chadahgui bol bairaa tavij ug Er ni etssiin etsest ta nar huvichilah geed l guriigeed bga biz dee
UNEE nemeh 2011-04-06 203.160.55.45
Tsahilgaanii uniig ooriin urtegees dooguur zarahaad ERCMIIN salbar dampuurch zasvar uilchilgee selbegee avch chadahgui jil buriin baigaliin shalguur boldog UVELIIN IKH achaallaa diilehgui avaartaj UTAANbaataraa bur tag haranhui bolgoj asar ikh hohirol amsuulna shdee ARD TUMENDEE unenee heleed UNE tarifaa nemj AYULGUI BAIDLAA batalgaajuulsan ni deer ERCHMIINHEN zorigtoi baij bodit baidlaa olon tumendee helj oilguulval zuvsheerene shuudee Hen ch UVELiin huitend huldehiig husehguiee AMJILT
115 bolgoh 2011-04-06 203.160.55.45
Zah zeeliin togtoltsoond orson yamarch salbar aldagdalgui ashigtai uneer buteegdehuunee borluulj baij dampuurahgui orshin togtnoh huulitai baidag Getel Mongoliin erchmiin slabr buteegdehuubnee ooriin urtegees ni dooguur uneer ugdeg BUYANII baiguullaga bolson ni ERCHMIIN slabariig asar under ersdeltei Uvliin huitend UTAAN baataraa huldeej medeheer bolgosonoo uhaarch BODIT uneer borluulah ni zuitei 30 tugreg nemehed hen ch durguitsehgui oilgonoo Hen ch uvel huldchiheed saya saya tugregiin hohirol amsahiig husehguidee Hund baidald orson Unenee ard tumendee heleed UNEE nemsen ni deer dee
Kraken 2011-04-06 202.70.36.194
Saaliin une bur l tomrood baih yum da
Зочин 2011-04-06 202.126.92.6
Ажлын болон дүрэмт хувцас захиалгаар чанартай хийж байна Мөн монгол асар майхан байгуулгын туг далбаа зэргийг хийнэ 9517-4824