Монгол Улсын хувьд зах зээлд худалдаалж буй нийт махны 20 хувийг л үйлдвэрийн аргаар бэлтгэсэн байдаг гэнэ. Тиймээс дээрх төслөөр энэ байдлыг халж, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг зах зээлд нийлүүлэхээр зорьж буй тухай албаныхан мэдээллээ. Үүнд зөвхөн мах бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоо чухал гэлтгүй иргэд хэрэглэгчийн боловсрол сайтай байх нь махны стандарт сайжрахад чухал нөлөөтэй болохыг мөн хэлэв.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Монгол Улсын Засгийн газар хамтран ирэх дөрвөн жилд мал аж ахуй, газар тариалан, хүнсний бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр ажиллахаар болсон ажээ. Тиймээс энэ удаад махны чанарыг сайжруулахаар ийнхүү төсөл хэрэгжүүлж байгаа юм байна.