Маргаашнаас эрс хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Маргаашнаас эрс хүйтэрнэ

Маргаашнаас буюу энэ сарын 06-наас эхлэн нийт нутгаар цочир хүйтэрнэ гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Ялангуяа зүүн аймгуудын нутгаар, голын ай сав газраар 35-45 хэм хүрч хүйтрэх юм байна. Энэ сарын сүүлчээр хүйтний эрч улам чангарч, 2009 оны хүйтэн өвөл давтагдаж болзошгүй гэж цаг уурчид сэрэмжлүүлж байна.

Одоогоор нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтсон ба есөн аймгийн 24 суманд өвөлжилт хүндэрч, мал бэлчээрлэх боломжгүй болоод байгаа аж.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж