200 тэрбум төгрөгийн бонд гаргахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

200 тэрбум төгрөгийн бонд гаргахыг дэмжлээ

УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар арьс ширний үйлдвэрлэлийг
дэмжих үүднээс Засгийн газрын үнэт цаас гаргах  төслийг хэлэлцэн
дэмжлээ.
Монгол Улсад
арьс шир боловсруулах 35 үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 178
компани байдаг. Харин малчдын зүгээс жилд 178 сая ширхэг арьс шир
бэлтгэн нийлүүлдэг бөгөөд үүний 25 хувийг үндэсний үйлдвэрлэгчид
боловсруулж, үлдсэн 75 хувийг экспортолдог юм байна.

Үндэсний
үйлдвэрлэгчид бага бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагийн шалтгаан нь
үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөгүйн улмаас түүхий эд нийлүүлэлтийн оргил
үеэр хангалттай нөөц бүрдүүлж чадахгүй, хагас жил сул зогсоход хүрдэгтэй
холбоотой юм байна. Иймд Засгийн газраас таван жилийн хугацаатай 200
тэрбум төгрөгийн бонд гаргах нь зүйтэй гэж байнгын хорооноос үзсэн юм.
Ингэснээр 25 мянган хүнийг ажлын байраар хангаж, жилд 460 сая орчим
ам.долларын үйлдвэрлэл эрхэлж, нэг их наяд төгрөгийн борлуулалтын ашиг
олох боломжтой болно. Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж