Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улсын хэмжээнд А гепатитаар өвчлөөгүй, А гепатитын эсрэг вакцин хийлгэж байгаагүй, 2-14 насны хүүхдүүдэд энэ ондоо багтаан гепатит А-гийн эсрэг вакцин хийхээр болжээ.
Дашрамд дурдахад, халдварт гепатит А вирус нь бохир гарын шар өвчнийг үүсгэдэг нян бөгөөд эхний тунг хийлгэснээс хойш зургаан сарын дараа дахин нэг тун хийсний дараа дархлаа үүсдэг аж.
Д.ЖАРГАЛСҮРЭН